Сүүлийн үед хулгай дээрмийн хэрэг нэлээд гарсан байна. Гадаах градус нэмэх рүү шилжиж, урин цаг ирсэнтэй холбогдуулан иргэд байрныхаа үүд, ил задгай газар машинаа тавих болжээ. Иргэдийн энэ байдлыг хулгайч нар овжиноор ашиглан үдэш оройн цагаар үнэтэй машинуудыг эд ангийг хулгайлан захаар хямдхан зарах явдал нэлээд гарах болсныг цагдаагийн ажилтнууд сэрэмжлүүлж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн долдугаар хороонд орших "Мөнгөн тойг" зрочид буудпын гадаа байсан "Ландкрузер" машины гэрлийн шилийг 17 настай Г хулгайлж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан гэнэ. Тэр ч бүү хэл нэгэн албан газрын өмнө тавьсан машины гэрлийг хамгаалагч залуу хулгайлж байгаад баригджээ. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах хүнсний дэлгүүрийн гадаа байсан машины акумлятор, гэрлийн шилийг харуул хамгаалалтын ажилтан гэх Б.Ганбаатар хулгайлж байгаад цагдаагийнханд баригдсан аж, Түүнийг тус дүүргийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Машины эд ангийг тонох ийм хэрэг өдөрт нэлээд их гардаг. Тийм ч учраас иргэд өөрсдөө ч сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.