Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-нд болсон 68 дахь хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн зэрлэг амьтдын өдөр" болгон тунхаглажээ.
1973 оны энэ өдөр "Зэрлэг амьтан ургамлын ховордож буй төрөл зүйлийг худалдаалах олон улсын конвенц"-ыг баталсан бөгөөд Тайланд улсын санал болгосноор ийнхүү "Дэлхийн зэрлэг амьтдын өдөр" болгосон байна.
Ерөнхий Ассамблей 2013 оны тунхагтаа зэрлэг амьтдын хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжил, экологи, генетик, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл дахь үнэ цэнийг баталсан аж.
Өнгөрсөн онд энэ өдрийг "Дэлхий дээрх амь бүхний тогтвортой байдал" сэдвээр тэмдэглэсэн бол энэ жил "Ой мод ба амьдралын хэрэгцээ: Хүн ба гарагийн тогтвортой байдал" сэдвээр тэмдэглэж байна.