Алтыг нь аваад авдрыг нь хаях гэгчээр хууль бусаар алт олборлогчид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийг овоолсон шороо болгож байна. Эвдрээгүй байсан газрыг ухаж, сэндийлэн, газрын хэвлийг сүйтгэж байгаа нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулах учиртай.
Экологийн цагдаагийн алба Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтран Ерөө сумын нутагт гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд 17 газарт бичил уурхай эрхлэгч 84 нөхөрлөл ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 1277,6 га газрыг эвдрэлд оруулсныг тогтоов. Тэднээс нөхөн сэргээлт хийсэн нь цөөн.
Гэнэтийн шалгалт ирэхэд техник төхөөрөмжөө аван зугтаж уулын мухар, ойн гүн рүү орсон хууль бус алт олборлогчид экскаватораараа уулын модыг зулга татан дайрч, эрүүл байгалийг эвдэлж буй нь харамсалтай.
Бичил уурхай эрхлэгч нэртэй хууль бус алт олборлогчдын нөхцөл байдал болон тэдний гарт сүйдсэн Харгант, Мягмарын ам гэх газрууд зургаас хүргэж байна.