"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ерөнхий инженер болон зөвлөх инженерүүд мэдээлэл хийж байна. Тэд "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам үерийн усанд урсаагүй, аливаа эвдрэл гэмтэл үүсээгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье" хэмээлээ.
Мөн "Энэ зун нийт 6 удаагийн бороо орсноос төслийн талбай 3 удаа усанд автсан. Усны хэмжээ нэмэгдэхэд даланг зориуд сэтэлж усыг урсгасан. Дэд бүтцийн ажлыг цаг алдалгүй явуулахын тулд 1,5 км урттай түр замыг тавьсан ба зөвхөн энэ хэсгийг дурдан төслийг бүхэлд нь харлуулах гэсэн. Доод бүтцийн ажил дуусах шатандаа орж байгаа ба энэн нь маш богино хугацаанд барьж байгаа түүхэнд бичигдэхүйц төмөр замын ажил юм. Зөвхөн ус зайлуулах 594 хоолой бий. Мөн 24 ширхэг гүүрийн ажил 67 хувьтай, өртөөний ажил 33 хувьтай бүтээн байгуулалт үргэлжилж байна" гэлээ.
"Тавантолгой төмөр зам" ХХК нь тус ажилд бүтээн байгуулалтын хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа ба тус чиглэлийн төмөр замын ажилд чанарын хяналтыг хариуцан ажиллаж байгаа билээ. Төмөн замын бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан норм норматив, захиалагчийн техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэдэг. Цахим сүлжээгээр цацагдсэн дээрх зурагт түр далан усанд угаагдсан байх бөгөөд түр далангийн цаана байрлах төмөр замын үндсэн даланд ямарваа нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй юм" хэмээлээ.
Сонирхуулахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломж бүрдэж нийлүүлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.