Иргэд хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байгаа аж.
Мөн НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монголд тарваганы тархац нутаг хумигдаж улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн” гэв.