Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилж, улмаар ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүндээр нөлөөлж болзошгүй. Иймд нийгэм, эдийн засгийн байдлыг хянах, цаг үеээ олсон мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Дэлхийн Банк коронавирусын өрхөд үзүүлж буй нөлөөг судлах, хяналт шинжилгээ хийх зорилгоор үндэсний хэмжээний түүвэр болох 1334 өрхөөс COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг утсаар авчээ.
Судалгаанд 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дэд түүврийг ашигласан байна. Эдийн засгийн дамжих сувгууд, мэдээллийн хүртээмж, зан үйлийн өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, бэрхшээлийг хэрхэн даван туулж буй байдал, нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн үзүүлж буй нөлөө зэрэг чиглэлээр асуумжийг бэлтгэжээ.
Ингээд COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны эхний үр дүнг нэгтгэн дүгнэсэн байна. Дараагийн шатны судалгааг ирэх сарын сүүл, есдүгээр сарын эхээр хийхээр төлөвлөжээ.
ГОЛ ҮР ДҮН
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд цар тахлын нөлөөнд мэдэгдэхүйц өртөж байна.
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь нэгдүгээр сарын сүүлээс хойш орлогоо алджээ. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой.
- Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувийн орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн.
- Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн.
- Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь энэ оны эхний сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна.
- Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон
- Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн
- Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурдсан.
- Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна
- Ядуу өрхүүдийн тэн хагас нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан. Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна.
- Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлсэн.
- Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг мэдэгдсэн
- Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна
- Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.
- Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй.