"Хүйсийн тэгш эрхийн төв"-д 16 настай охины ар гэрийнхэн хандаж, охиноо олоход туслахыг хүсчээ. Есдүгээр ангийн сурагч уг охин иргэний үнэмлэхний зураг авахуулахаар гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тус төвийн тэргүүн Г.Ганбаясахаас энэ талаар тодруулахад
-Түүнийг эцэг, эх, цагдаагийн байгууллага хайгаад олохгүй байна. Хилээр өөрийнхөө нэрээр гараагүй. Үүнийг тогтоосон. Олон ч баар, цэнгээний газрыг шалгасан. Олдоогүй.
-Алга болсон охид хаа
нэгтээ зугаалж яваад гарч ирдэг гээд цагдаагийнхан тоодоггүй. Энэ охин тэгж
яваа юм биш биз?
-Энэ оны
хоёрдугаар сараас өмнө охид тиймэрхүү байдлаар алга болдог байсан тохиолдол бий.
Ямар нэг асуудалд ороод, түүнийгээ эцэг, эхдээ хэлэлгүй алга болчихдог байсан
удаатай. Харин хоёрдугаар сараас хойш томоотой, жирийн охид алга болж байна.
Өмнө нь хүний наймаачид охид, хүүхдүүдииг Замын-Үүдийн боомтоор, өөрийнх нь
бичиг баримтаар авч гардаг байсан бол одоо арга хэлбэрээ өөрчилжээ. Өөрийнх нь
бичиг баримтаар авч гарсан тохиолдол сүүлийн үед илрээгүй. Тэд маш хурдан аргаа
өөрчилж, улам л нууцлагдмал болж байна. Бид тэднээс нэг алхамын түрүүнд явж
байж энэ гэмт хэргийг бууруулж, таслан зогсооно.
-Эмэгтэйчүүдийг гадаадын
иргэнтэй гэрлүүлэх аргаар авч яваад худалддаг. Монгол иргэдийнхээ эрхийг
хамгаалах талаар тухайн улс орны холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж
болдоггүй юм уу?
-Өнгөрсөн
жил 971 эмэгтэй гадаадын иргэнтэй гэрлэсэн. Үүний 80 хувь нь солонгосчуудтай
гэр бүл болсон байдаг. 2005 онд БНСУ гадаадын иргэдэд сургалт явуулсан. Дараа
жил нь гадаадын бэрүүддээ зориулж, солонгос үндэсний хоол хийх, ёс заншил гэх
зэрэг хичээлээр таван удаа сургалт явуулсан юм. Энэ жил ч ийм сургалт хийнэ.
Бид ч гэсэн солонгос эрчүүдэд сертификат олгох сургалт явуулах санал тавьсан.
Монгол эмэгтэйчүүдийн эрх, үндэсний онцлог, Монгол Улсын хууль, журмыг солонгос
эрчүүд мэдэж, хүндэтгэх ёстой. Манай улсын Гэр бүлийн тухай хуулийн цоорхой
хүний наймаачдад боломж олгодог. Гадаад эрчүүд ирээд гурав хоногийн дотор
монгол эмэгтэйчүүдтэй гэрлээд аваад явчихдаг. Одоо БНСУ-ын иргэдийг хамгаалах
байранд гурван монгол эмэгтэй байгаа. Монголд ирээд гэрлэлтээ цуцлуулах гэхээр
солонгос нөхрөө аваад ир гэдэг.