Интермед эмнэлэг нь Теле-Радиологи буюу алсын зайн дүрс оношилгооны үйлчилгээг алслагдсан аймгууд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдтэй хийхээр Ховд, Өмнөговь аймгуудаас туршилтын байдлаар эхлүүлээд байна.
Энэ төслийн хүрээнд чанарын шаардлага хангасан Рентген, MRI, Компьютер томографийн зургийг хүлээн авч дүгнэлт гарган, тухайн орон нутгийн дүрс оношилгооны эмч нартай хамтарсан дүгнэлт гарган оношилж шаардлагатай тохиолдолд зөвлөгөө өгөх үйлчилгээг хийж байна.
Туршилтын хугацаанд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 2020.06.29-нд Цээжний хөндийн компьютер томографийн зураг илгээж яаралтай оношилгоо, дүгнэлт авах хүсэлтийг ирүүлсэн байна.
Интермед эмнэлэг уг зургийн хариуг богино хугацаанд гарган 2 талын уушгины хүнд хэлбэрийн, хэв шинжит бус хатгалгаа гэсэн онош тогтоож, зүүн суганы булчирхайн цочмог томролтой байгаа нь тарваган тахал байх магадлалтай гэсэн зөвлөмжийг өгчээ.
Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нартай Тарваган тахлын үеийн уушгины хэлбэрийг сэжиглэх, суганы булчирхайн томролд онцгой анхаарал хандуулахаар зөвлөлдөж Зоонозын өвчин судлалын төвд яаралтай хандаж шинжилгээг хийснээр тохиолдол батлагдсан байна.
Ийнхүү мэдээллийн технологийг Эрүүл мэндийн салбарт үр дүнтэй ашиглан, орон зай цаг хугацаанаас үл хамааран эмнэлгийн тусламжийг алслагдсан орон нутагт богино хугацаанд хүргэж эхэлснээр гоц халдварт өвчнийг богино хугацаанд оношилж, цаашдын үр дагавараас сэргийлж чадсан байна.
Интермед эмнэлгийн Теле-Радиологийн үйлчилгээ нь хүнд болон ховор тохиолдлуудыг орон зайнаас үл хамааран оношлох, эмч мэргэжилтний хамтын ажиллагааг дээшлүүлэх, хөл хорио тогтоосон онцгой нөхцөлд байдалд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн тэлэх чухал алхам болж байна.