УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлж, СЕХ-ноос ирүүлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулсны дараа Нэгдсэн чуулганы танхимд УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөнө.
Шинэ Парламентын анхдугаар чуулганыг тухайн Парламентын хамгийн ахмад гишүүн даргална хэмээн хуульчилсан. Шинээр байгуулагдах Парламентын гишүүдийн хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгийн 2-р тойргоос сонгогдсон 66 настай БХБ-ын сайд Х.Баделхан бөгөөд түүнд анхдугаар чуулганыг даргалах үүрэг ногдож байна.
Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
- шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
- Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
- Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
- Ерөнхий сайдыг томилох;
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
- Засгийн газрын гишүүдийг томилох.
- Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.