УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр үнэмлэхээ гардан авсан. Тэдний хийхээр төлөвлөж буй зүйлс, санал сэтгэгдлийг нь сонсож байна.
Орхон аймгийн Засаг дарга асан Дамбын Батлут тойрогтоо нийт сонгогчдын 16,33 хувийн саналыг авч нэгээр гарсан бол түүний араас бие даагч Н.Алтанхуяг, Та бидний эвсэлийн С.Ганбаатар нар удаалсан юм.
Тэрээр “Үнэмлэхээ авсныхаа дараа бид гурав (Н.Алтанхуяг, С.Ганбаатар) уулзсан. Би өөрөө Эрдэнэтэд 35 жил амьдарсан. Тиймээс тэдэнд Эрдэнэтчүүдийн төлөө сэтгэл гаргаж ажиллахыг уриалсан. Тэднийг надтай дэм болж хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаар “Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэр болсноор 1 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж түүнийг байшин барилга, сургууль цэцэрлэг, багш эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн хоолны мөнгө болдог. Тиймээс төрийн өмчид байх нь эрдэнэчүүдэд цаашлаад монголчуудад илүү ашигтай гэж харж байна” гэсэн юм.