Монголд стартап бизнесийн орчин хөгжөөд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч, Монголын гарааны бизнесийн залуус их бага хэмжээгээр хөл дээрээ босцгоож байна. Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа залуус бизнес хийж мөнгө олох, нийгэмд өөрийн байр сууриа эзлэх өч төчнөөн боломж бий болжээ. Тэдгээрийн нэг нь стартап бизнес юм. Залуус өөрийн сонирхол хобби, мэдлэг чадвар, мэргэжил дээрээ тулгуурлан, хоорондоо гар нийлж гарааны бизнес эхлүүлэх нь ихэсч байна. Гэвч тэдэнд тулгардаг асуудал бэрхшээл олон. Юун түрүүнд хөрөнгө оруулагч, мөн туршлагатай хүний зөвлөгөө хамгийн том тус дэм болдог байна.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн 29-р тойрог Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшин хөрөнгө оруулагчийн хувиар залууст зөвлөгөө өглөө. Тэрээр өөрийн пэйж хуудсаар дамжуулан Live ярилцлаганд оролцож, стартап бизнес эрхлэгч залуусын сонирхсон асуултанд хариуллаа.
Хөрөнгө оруулагч хүний хувьд Монголын стартапуудын алдаатай ба оноотой талыг юу гэж хардаг вэ, Монголд стартапууд хөгжих боломж бололцоо хэр байгаа бол. Хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэл болон ашгаа хэрхэн тооцоолж ордог вэ. Таныг Angel investor хийж олон стартапуудад боломж олгоснийг мэднэ. Чухам яагаад, энэ бол хөрөнгө оруулагчийн хувьд шууд хүлээн зөвшөөрч хийх зүйл биш шүү дээ, гэхчлэн олон сонирхолтой яриа энэхүү Live – аар өрнөсөн юм.
Залуус та бүхэн ярилцлагыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл Банзрагчийн Түвшин пэйж хуудсаар зочлоорой.