Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 266 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн. Тэднээс таван сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан талаар мэдээлсэн.
Өнөөдрийн нислэгээр ирэх иргэдийн 252 том хүн, 14 нялх хүүхэд. Үүнээс
- бага насны хүүхэдтэй гэр бүл 41,
- өндөр настан 16,
- жирэмсэн 13,
- хөгжлийн бэрхшээлтэй 6,
- эрүүл мэндийн шалтгаантай 31,
- БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77,
- оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн бна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Наранбулаг, Сэлбэ, Ивээлэнд тусгаарлана.