Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Terracom” компани Монгол дахь төслөө Сингапурын “Bridge Resources” компанид худалдах ажлаа эцэслэсэн талаар мэдээлсэн байна.
Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Bridge Resources” компани “Terracom”-оос Баруун Ноён уул уурхай болон “Энхтунх орчлон” нүүрсний төслийг бусад холбогдох хуулийн нэгжүүдийн хамтаар худалдан аваад байгаа юм.
“Terracom” өндөр чанартай коксжих нүүрс олборлогч Монгол дахь томоохон компанийн нэг болохыг зорьж байсан ч чиглэлээ өөрчилж, энэ бүс нутгаас бизнесээ гаргахаар шийдээд буйгаа дурджээ. Тус компани Өмнөд Африк дахь “Universal Coal”-ийн нүүрсний төслүүдэд энэ оны эхээр хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд тэдгээр төсөлдөө төвлөрөхөөр зорьж байгаа аж.
Т.Элиса
Эх сурвалж: Bloombergtv.mn