Forbes сэтгүүл дэлхийн хамгийн дэгжин хотуудын жагсаалтыг шинэчлэв. Дэлхийн 18 улс орны 18 мянган хүний судалгааг Саймон Энхолт явуулсанд үндэслэн хамгийн дэгжин 10 хотын жагсаалтыг Forbes гаргасан байна. Саймон улс орон ба хотуудын брендинг гаргадаг нэртэй мэргэжилтэн бөгөөд Place Вlаnding and Public Diplomacy сэтгүүлийн редактор юм.
Судалгаагаар хотуудын амьдралын стиль, агаарын байдал, соёлын цар хүрээ, амьдралын идэвхжилтийг тогтоох ёстой байв. Мөн асуулгад хотын зочломтгой байдал, шинжлэх ухаан, соёлд оруулсан хувь нэмрийг оруулжээ. Асуулгад оролцогсод дэлхийн 40 хотоос сонголт хийх хэрэгтэй байв. Жагсаалтыг Лондон өөрийн соёл, хоол хүнс, моодоор тэргүүлэв. Хотын оршин суугчдын гуравны нэг нь харьд төрсөн хүмүүс юм. Тэр хольц хотод ер бусын стиль өгдөг ажээ. Хоёрдугаарт бичигдсэн Парис дэлхийн моодны нийслэл гэдгээрээ алдартай. Хамгийн гоё хот гэдгийг асуулгад хамрагдагсадын 50 хувь үзэв. Мөн 46 хувь нь Ром хамгийн гоё хот гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ. Нью-Йоркийг 29 хувь, Бээжинг 5 хувь нь сайхан гэж нэрлэжээ. Австрали, Испанийн тус бүр хоёр хотыг дэгжин гэж нэрлэсэн байна. Сидей жагсаалтын гуравт, Мельбурн долоод байгаа бол Испанийн Барселона зургаад, Мадрид аравт бичигджээ. Эхний аравт Нью-Йорк (4), Ром (5), Берлин (8), Амстердам (9) хотууд орлоо.
Миланыг загварын ертөнцөд оруулсан нэмрээр нь, Вашингтон улс төрөөр, Мадрид соёлоор, Токио шинэ технологиор дэлхийн шилдэг хотууд болжээ.