gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.03
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.03
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.03
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мансард барьсан хүн саятан болох нигууртай

Эдийн засаг
2008-04-29
0
Twitter logo

Сүүлийн жилүүдэд барилга, орон сууцны үнэ суга өсч, энэ салбарт ажиллаж буй хүмүүс чамгүй “цаас” халааслаж суугаа гэх хардлага төрүүлэх болсон. Арга ч үгүй юм. Мэргэжлийн хяналтын газраас чанарын шаардлага хангахгүйг гэж тогтоосон мансард л гэхэд метр квадрат нь 550 ам.доллараар борлуулагдаж байхад. Хамгийн бага зарлага гардаг барилга бол мансард. Мэдээж амбаар баривал үүнээс бага зардал гарна л даа.

Уг нь мансард барихын өмнө тухайн барилгад бэхэлгээ хийх ёстой аж. Гэвч манайхан мөнгө үрэхийн нэмэр гэж боддог тул бэхэлгээний талаар хүний урманд ганц ч үг унагаагүй юм. Ингээд л угсармал барилга л бол дээр нь мансард барьж болно гэсэн сэтгэхүйг нийгэмд төрүүлж, багагүй мөнгө хэмнэсэн нь тэр. Шинээр барилга барихад суурь тавих, шугам хоолой татах нүх ухах гээд ажиллагаа ихтэй. Харин мансард барихад энэ бүхэн асуудал биш. Доод давхрын айлаас шугам, цахилгаан татаад, бэлэн дээвэр дээр багахан бетон цутгаж, хэдэн тоосго өрөөд, модон дээвэр зангидаад л болоо. Ингээд л мансард бэлэн болж зардлаа хэд нугалж ашиг хүртдэг байна.

Энгийн тооцоо хийе. Нэг метр квадрат талбайд 24-ийн хана өрөхөд 300 орчим тоосго ордог аж. Үүнийг 250 төгрөгөөр үржүүлбэл 75 мянган төгрөг болж байна. Энэ бол хамгийн их зарлага гаргаж байгаа материал гэхэд болно. Үүний дараа нэг метр квадратыг шавардах хэрэгтэй. Үүнд таван кг цемент, шуудай элс орох биз. Нэг уут цемент 6500 төгрөг. Тэгэхлээр таван кг нь1300 төгрөг болж байна. Шуудай элс сайндаа л 500 төгрөг. Харин дээрх хэмжээний газрыг шавардах ажлын үнэлгээ 3500 төгрөг байдаг аж. Харамсалтай нь ийм хөлсөөр ажиллуулдаг газар байхгүй гэхэд хилсдэхгүй. Нэг метр квадратыг будах будаг авахад 2000 орчим төгрөг л зарцуулна. Үүний дараа шалаа паркетладаг гэе. Үнэндээ ийм тансаг мансард барьдаг газар ховор. Паркетан шал боодол нь 8500 төгрөг. Харин нэг метр квадрат талбайд хагас боодол паркет ордог байна. Дээрх хэмжээний газрыг дээвэрлэхдээ чанартай материал сонговол 20 мянган төгрөг л орох нь. Үүнээс гадна шугам хоолой, цахилгааны утас зэргийг тооцвол 100 орчим мянган төгрөг болно.

Дээрх бүх дүнг нэгтгээд ажлын хөлсийг нэмбэл нэг метр квадрат мансардад 200 гаруй мянган төгрөг л зарцуулах нь.

Энэ бол энгийн тооцоо. Хэрэв нарийн тооцвол үүнээс хямд тусах боломжтой. Учир нь барилгын компаниуд материалаа бөөндөж авахаас гадна ажлын хөлсийг зах зээлийн үнэлгээгээр өгөх нь ховор.

Болхидуухан хийсэн тооцооноос үзэхэд компаниуд мансард бариад 50-60 хувийн ашиг хүртдэг нь харагдана. Энэ нь барилга, орон сууцны үнийг ямар ч хяналтгүйгээр хөөргөж буйн илрэл юм. Өөрөөр хэлбэл, барилгын материалын үнээс үл хамаарч хэн нэгний ашиг сонирхлоос үүдэн үнэ нь “тэнгэрт хаджээ” гээд хэлчихвэл нэг их зөрөхгүй биз.

Хамгийн сонирхолтой нь мэргэжлийн хяналтын газраас мансардан сууц чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Учир нь мансард барихдаа тухайн барилгын тогтворжилт, даац зэрэгт хэрхэн нөлөөлөхийг өмнө нь сайтар шалгаагүй аж. Тэгэхээр мансардтай барилга нуржээ гэх мэдээ сонсогдвол гайхаад байх хэрэггүй л болов уу. Гэтэл ийм чанаргүй сууцны үнэ талийж өгснийг гайхаад олохгүй юм. Уг нь үнийн хувьд хамгийн хямд байх учиртай сан. Эрэлт их байх тусам тухайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Орон сууцны хувьд ч энэ нь ялгаагүй юм. Харин эрэлтийг хангаж байна гээд чанаргүй барилга бариад амандаа орсон тоог үнэ болгож хэлээд байвал иргэд хохироод үлдэнэ. Орон сууцны үнийг бууруулах зорилгоор зарим банк зээлээ хязгаарласан. Мөн энэ ашигтай бизнест хүч үзэх компанийн тоо ч олширч байгаа. Энэ нь ойрын хугацаанд биш юмаа гэхэд хэдэн жилийн дараа эрэлтийг давсан нийлүүлэлт бий болж, энэ хэрээр сууцны үнэ буурахын дохио билээ. Харин үнийн хөөрөгдөлд хувь нэмрээ оруулж хэсэгхэн хугацаанд түрийвчээ түнтийлгэсэн компаниудаас байрны үнийг буулга гэж хүсдэггүй юмаа гэхэд барьсан барилгадаа чанарын баталгаа өгөхийн иргэд хүсч байна. Тэртээ тэргүй иргэд ийм зүйл хүсэх хангалттай мөнгө төлж сууцыг нь худалдаж авсан шүү дээ. 

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан