gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын дээд шүүх "коммунист хэлмэгдүүлэлт" хийхээр юунд хуульчлав

Улс төр
2008-04-28
0
Twitter logo

Монголчууд аа. Сэртүгэй. "37" оны цуст яргалал дахин өндийж эхлэв үү. Тэртээ дал наян жилийн өмнөх хэлмэгдүүлэлт дахин босч, ял зэмгүй ард иргэдээ гутаан доромжилж бүхэл бүтэн насаар нь ялтан болгож УДШ-ээс зарлах юм гэжхэн ч санаагүй. Энэ бол Сонгуулийн тухай хуульд УДШ-ээс хийсэн тайлбар ингэж өгүүлж байна.

1937 оны их яргалалд 100 гаруй мянган лам хуварга, 900 гаруй сүм хийд, Монголын төр нийгмийг удирдаж байсан 40 гаруй мянган шилдэг сэхээтэн халуун амь бүлээн цусаа гагцхүү үнэний төлөө зориулсан түүх байдаг.

Тэднийг бидний өвөг дээдсийг шүүхийн шийдвэрээр буудан хөнөөж, бас хэлмэгдүүлж ажил албан тушаалаас нь зайлуулж, насаар нь алс хязгаарт цөлж байсныг дөнгөж өнөөдөр цагаатгасан гэсэн ам цагаан цаас тарааж байгаа бус уу. Цагаатгасан юм бол яахаараа ялтай болгож хууль эргэж үйлчлэх болов.

1960-70-аад оны үөд улс төрийн хилс хэргээр ял авч цөллөгт ажил амьралынхаа хамаг бүтээн туурвих залуу халуун насаа өнгөрөөсөн Лоохууз нарын олон зуун мянган иргэдийн зарим нь өнөөдөр амьд сэрүүн хэвээрээ байна. Тэдний хэн нь ч УИХ-д нэрээ дэвшүүлэх эрхгүй болж байгаа хэрэгүү? Учир нь нэр дэвшигч огт ял эдлэж байгаагүй гэсэн тайлбар хийжээ УДШ-ээс. Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Монгол улсын хэмжээгээр эрүүгийн хуулиар ял эдэлсэн гэсэн 40 орчим мянган иргэд байдаг тухай мэдээлэл бий.

Энэ нь жирийн торгууль, тэн сэн харгалзсан, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гээд төрөл зүйл ангиараа ял эдэлсэн бүхэн сонгуульд нэрээ дэвшүүлж, Үндсэн хуулиар олгогдсон төрийн сонгуульд сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болж бас дахин хэлмэгдэлд өртөх нь тодорхой боллоо.

УДШ-ээс энэхүү сонгуульд нэр дэвших хүмүүс ялгүй байна гэсэн заалтыг тайлбарлахдаа: "Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78.2.1 -т "тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, 78.2.2-т "хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдлэж дууссанаас хойш нэг жилийн дотор хэрэг шинээр үйлдээгүй, 78.2.3-т" хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор хэрэг шинээр үйлдээгүй, 78.2.4-т" хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцох хуулийн заалтыг үл харгалзан огт ялгүй байна гэсэн нь Үндсэн хуулийн хүний эрхийг дээдлэх зарчим, ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчим хуулийн үзэл баримтлалтай зөрчилджээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78.2.1,78.2.2,78.2.3, 78.2.4 дахь заалтыг үгүйсгэж хуулиас давсан тайлбар хийж, өөртөө олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн их хурлын сонгуулийн өмнө эрүүгийн хуулийн зүйл заалтыг чангаруулан өмнөх тогтолцооны үед ял зэм авч байсан хүмүүсийг дахин ялтайд тооцож, тэдний нэр төрийг гутаан доромжилсон хууль болгон хэрэгжүүлэхээр хуулийг мушгин гуйвуулжээ.

1992 онд шинээр батлагдсан Үндсэн хуулийн үзэл санааг ингэж санаатайгаар мушгин гуйвуулж байгаа УДШ-ийн тайлбар нь нийгэмд хүмүүсийг ялгаварлан гадуурхах, сонгуульд ялтайд тооцож, сонгогдох эрхийг нь хязгаарлах гэсэн шинэ үеийн нэг ёсны улс төрийн хэлмэгдүүлэлт болж байна.

Социализмын үеийн хууль тогтоомжууд бүхэлдээ хүчингүй болж, 1992 оноос эхлэн нийгмийн бүхэл бүтэн байгууллаас нөгөө нийгмийн байгуулалд шилжилт хийсэн байхад өмнөх тогтолцооны хуулийн заалтыг эргэж үйлчилүүлэхээр амь оруулж байгаа УДШ 37 оны харгислалыг зарлаж байгаатай агаар нэгэн үйлдэл хийлээ.

Одоо түүнийг хэрэгжүүлэхэд үй олон хүмүүсийг ялтайд тооцож, сэтгэл зүрхэндээ би алдаж явсан даа гэж эмзэглэж байсан сэтгэлийн шархыг хөндөж, төрд сэтгэл алдрах нөхцөлийг бүрдүүлж өглөө. Үүгээрээ маш харгис шинж чанарыг агуулсан төдийгүй хүний сэтгэл зүрхийг эмзэглүүлж, хуулийн хүрээнд ял зэмгүй, гэмгүй олон хүний эрх, эрх чөлөөнд ардчилсан төрөөс халдсан нийгэмд хортой хууль болгон өөрчилсөн байна.

Өмнөх тогтолцоонд дамын наймаа хийсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүмүүс зах зээлийн чөлөөт өрсөлдөөний шинэ цагийн өнгөнд дахин ялтайд тооцогдлоо гэхэд лав л баярлахгүй байх.
УДШ-ийн энэхүү тайлбараар хуулийг Сонгуулийн Ерөнхий хороо хэрэгжүүллээ гэхэд нийгэмд эмх замбараагүй байдал бий болгоно гэсэн үг.

Социализмын үеийн ял зэмийг дахин ардчилсан тогтолцоонд ялтайд тооцож хэдэн арван хүнийг шүүхээс 1960-аад оны үед торгуулж байсан,1970-аад онд тэнсэн харгалзсан, 1990-ээд оны үед дамын наймаачин байсан, төр нийгмийн үйл хэрэгт дайсагнагч, МАХН төрийн харш үзэлтэн, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг эсэргүүцэгч, хятадын тагнуул байсан гэх маягаар нэр дэвших эрхийг нь хасна гэсэн үг. Шүүхийнхэн юуны учир хэний заавраар ажиллаж байгаа нь улс төрчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан