gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ жил мянганы зам 1500 километр уртсана

Нийгэм
2008-04-28
0
Twitter logo

Улсын чанартай авто замыг 2020 он хүртэл хөгжүүлэх төсөл төсөөллийг боловсруулж дуусчээ. Үндсэндээ энэ төсөөллийг баримталж ажиллана. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай замын эрчмийг жилдээ дөрвөн удаа тоолдог. Манай барьсан хатуу хучилттай зам олон улсын ангиллаар гуравдугаар зэрэглэлийнх. Уг нь ийм замаар хоногт наад зах нь 2500-гаас цөөнгүй автомашин явж байх ёстой. Хааяа " Их хурд" уралдаан болох үед энэ тоонд ойртдог. Бусад үед цөөхөн машин явдгийг тооцож гаргажээ. Одоо нэг километр хар зам тавихад 200-220 сая төгрөг хэрэгтэй болж байна. Энэ бол зөвхөн гуравдугаар зэрэглэлийн зам барихад шаардагдах хөрөнгө. Сайн замд үүнээс илүү л мөнгө хэрэгтэй болно. Сүүлийн жилүүдэд орон нутагт машины тоо чамгүй өссөн болохоор сангийн мөнгө нэлээд нэмэгдсэн. Үүний зарим аймаг, сумын Засаг дарга нар сангийнхаа мөнгийг зам, гүүрээ засварлахад биш, өөр зүйлд дур мэдэн зарцуулдаг болжээ. Энэ онд 1500 километр зам барилгын ажил хийнэ. Үүнд 110 тэрбум төгрөг төлөвлөөд байгаа аж. Баруун чиглэлд гэхэд Булганы Дашинчилэн-Архангай Орхоны 110 километр хатуу хучилттай зам, Ховд, Баян-Өлгийд Хашаат, Бураатайн давааны хайрган хучилттай замыг ашиглалтад оруулна. Улсын төсөв буюу замын сан. Монгол Улсын хөгжлийн сан, "Мянганы зам" төслийн эх үүсвэр, гадаадын зээл, тусламж буюу төслүүд, эргэж төлөгдөх нөхцөлөөр олгох гээд их юм байна. 1996-1997 оноос гадаадын зээл, тусламжийг авто замд ашиглах болжээ. Хятад, Оросыг холбосон олон улсын зам болох Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 446 км хатуу хучилттай замыг Азийн хөгжлийн банкны зээлээр барьж байгаа. Мөн энэ банкны зээлээр Ховдын Ярант-Баян-Өлгийн Улаан байшинтын боомт хүртэлх 750 километр хатуу хучилттай замын ажил энэ онд эхэлнэ. Дэлхийн банкны тээврийг хөгжүүлэх төслийн хүрээнд нийтдээ 200 гаруй километр урт хайрган хучилттай зам барих юм . Арвайхээр хүртэлх хар замыг эдний хөрөнгөөр шинэчилж дуусгана. Хар-Хорин-Цэцэрлэг чиглэлийн 110 километр замыг хатуу хучилттай болгох гэнэ. Арабын эдийн засгийн Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлээр хэд хэдэн чиглэлийн зам барьсан. Дархан-Эрдэнэтийн 180ш км, Эрдэнэт-Булганы 56 км замыг барьж дуусчээ. Одоо Булганаас Уньт хүртэл 84 километр зам барьж байна. Ерөнхийлөгч Булангийн орнуудад айлчлахдаа энэ замыг цааш үргэлжлүүлж Мөрөн хүргэх хүсэлт тавьсныг санаж байгаа байх. Энэ жил аялал жуулчлалын бүс нутагт жичид нь зам барих гэнэ. Жишээ нь, энэ онд Хархорин-Хужиртын 38, Хөвсгөлийн Хатгалаас Жанхай хүртэл 30 километр хайрган хучилттай зам барих аж.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Багануур Өндөрхааны 50-иад километр зам, бетон гүүр дөрвийг барьж байна. Үүнээс гадна зам засварын машин, техник нийлүүлэх гэнэ. Ирэх жил гэхэд дуусчих аж. Германы сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хэсэгчилсэн хайрган хучилттай зам барьж буй. Энэ жил дуусах гэнэ.

Сүүлийн үед шинээр зам барих ажил овоо эрчимжлээ. Харин өмнө нь барьсан замаа засч арчлах талаар ер анхаарахгүй байна. Энэ жил гэхэд зам засахад есөн тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

Н.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан