gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     8.22
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 15
Зурхай
 8.22
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 8.22
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

1072 хувьцаа дотоодын хөрөнгийн биржид нээлттэй болсны дараа хувьцааг өвлөх, бэлэглэх боломжтой

Б.Чимэг
Эдийн засаг
2020-03-23
3
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 54 минут
2020.03.23

ЭТТ компанийн ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

Тус компанийн удирдлага даваа гараг бүрт хэвлэлийн хурал хийдэг. Тавдугаар сард олгож эхлэх, 1072 хувьцааны ногдол ашиг болон хэчнээн иргэн хувьцааны данс нээлгэсэн талаарх явцын мэдээллийг хүргэж байгаа юм.

“1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж нар мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байна. 

Хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч “1072 Хувьцаа мэдээллийн төв”-д хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна. 2020 оны 03 дугаар сарын 16-аас 03 дугаар сарын 23-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 8127 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 637 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28.783 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 65.512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авчээ.

Түгээмэл асуултын хариулт:

Ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж, хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.

Өв залгамжлах эрхийн гэрчил­гээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

Цэнхэр улаан тасалбарын ногдол ашигтай холбоотой мэдээлэл авахаар маш олон иргэн бидэнд хандаж байна. Эдгээр иргэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандан, мэдээлэл авах хэрэгтэй.

1072 хувьцааны ногдол ашгийг тараах мэдэгдлийг хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Зарим иргэн, хоорондоо эвлэлдэн нэгдээд хаалттай хамтын сан үүсгэх хүсэлтээ илэрхийлж байна. Хуулийг нь баталсан учраас хаалттай, хамтын сан байгуулан, ногдол ашгаа хөрөнгө оруулалт болгон ашиглах бүрэн боломж иргэдэд бий. Гэхдээ хаалттай хамтын санг мэргэжлийн хүмүүс байгуулан, ажиллуулах үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авна. Хөрөнгө оруулалтын санг энэ салбарт 5-аас багагүй жил ажилласан туршлагатай хүн удирдах хуулийн заалттай. Одоогоор 21 компани СЗХ-ноос тусгай зөвшөөрлөө авсан. Тэд сан байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломж бий гэв.

  13 цаг 45 минут
2020.03.23

Хувьцаа, хувьцааны данс, ногдол ашгийн талаар иргэдийн ойлголт харилцан адилгүй байна. Зарим нь энэ талаар маш сайн мэдэж байхад заримд нь наад захын ойлголт байхгүй байна. Иймд бид мэдээлэл авах утас ажиллуулж байна. Мөн дараах эх сурвалжуудаас мэдээлэл авахыг зөвлөв:

  • Ett.mn цахим хуудас
  • Гар утасны аппликэйшн
  • 1800-1072 утас
  • Facebook хуудас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан