УОК-ын Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй албан хаагч үүрэг гүйцэж гэж ажиллажээ. Өчигдөр МИАТ ХК-ын тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийг татан авах ажиллагааг 3 цагийн хугацаанд гүйцэтгэж, Энхсаран сувилал, Цэргийн төв нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Жаргалант сувилалд тус тус тусгаарлаад байна. Өнөөдөр өглөө 07 цаг 57 минутад УБ-Берлин-Москва-УБ чиглэлийн онгоц мөн газардаж Москвагаас 93, Берлинээс 138 ирсэн. Иргэдэд тандал хийж буй юм.
Эхний ээлжинд 19 хүнийг ХӨСҮТ-д, бусад иргэдийн "Амар" зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангажээ. Япон улсаас ирэх иргэдийг авчрахаар хөөрсөн тусгай үүргийн онгоц оройн 20 цаг 25 минутад газардах юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал" Гадаад улсын ямар ч иргэнийг Монгол Улс руу оруулахгүй. ОХУ-аас ирж буй хүнсний тээврийг л зөвхөн нэвтрүүлнэ. Гадаадад оршин суугаа иргэд тухайн улсдаа зохицон амьдарч, эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсэж байна. Европт нөхцөл байдал маш хүнд байна. Зөвхөн Испанид гэхэд 46 сая хүн гэрийн хорионд байна. Тиймээс бидний хувьд улам бүр эрсдэл нэмэгдэж байна" гэлээ.
МХЕГ-аас цар тахлын үед хийгдэж буй ажлыг товч танилцууллаа.
Бусад төрлийн өвчлөл, хоолны хордлого зэрэг эмгэгээс аль болох урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна. Хүнсний бүтээгдэхүүний ихэнхийг гаднаас оруулж ирж байгаа тул хүнсний тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.
ШӨХТГ-аас "Бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх явдал гарч байна. Өнгөрсөн долоо хоногт махны үнийг зохиомлоор өсгөсөн тул "И март" зэрэг худалдааны төвд арга хэмжээ авсан. Энэ талаар иргэд баримттай мэдээлэл ирүүлбэл санал гомдлын дагуу шуурхай хүрч ажиллана. Мөн 279 цэгээр нөөцийн мах худалдаалж эхэлсэн. Хүртээмж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэлээ.
Мөн сар шинийн өдрүүдэд хөдөө орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчлийг илрүүлж, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгожээ.