Энэ сарын 5-ны өдөр хятадын нэрт уран бүтээлч Ай Вэй Вэй "Коронавирус бол пастатай адил юм. Хятадууд зохион бүтээж, Италичууд түүнийг дэлхий даяар тараахаар болсон" гэж өөрийн инстаграм дээр бичсэний дараа 2000 гаруй хүн сэтгэгдлээ хуваалцаж, ихэнх нь дүргүйцэж уурласан байв.
Харин цөөнх нь бусдыгаа "инээдтэй талыг нь харж", "хөнгөхөн" байхыг уриалсан ч олонхын эсэргүүцэл, дургүйцлийг хүргэсэн явдал нь улс төрийн өдөөн хатгалтаар нэрд гарсан 61 настай уран бүтээлчийн хувьд сонин зүйл биш байв.
Ай Вэй Вэйгийн ийнхүү бичих болсон шалтгаан нь Ромын дуурийн театрт Пуччини Турандотыг найруулах төсөл нь Коронавирусийн дэгдэлтээс болж цуцлагдсантай холбоотой аж. Тус театрын захиалгаар Ай Вэй Вэй нь тайзны зураг, хувцасны загварыг гаргаж 3,4-р сард Хятад улсад үйлдвэрлэхээр төлөвлөсөн байж.
Францын телевизээр Италид коронавирус газар авч буйг шоглосон сурталчилгаа гарч италичуудын дургүйцлийг ихээхэн төрүүлж, эсэргүүцэлтэй тулгарснаас хойш хэдхэн хоногийн дараа Ай Вэй Вэй ийнхүү постолжээ. Италийн Гадаад хэргийн сайд Луиджи Ди Майо уг сурталчилгааг "ихээхэн үл хүндэтгэсэн асуудал" хэмээн цохон тэмдэглэсэн ч дараахан нь Италид суугаа францын элчин сайдтай "энх тайван”-ы бялуу хуваажээ.
Wanted in Milan сэтгүүлээс Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо бэлтгэв.