Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвартын их эмч Д.Батдэлгэртэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Төрсөн нутаг
ус, хэзээ хаана ямар сургууль төгссөн гээд…
-Би Төв аймгийн унаган хүүхэд. 1986 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их
эмчийн мэргэжлээр төгссөн.
-Сургуулиа төгсөөд эмчийн ажлын гараагаа
хаанаас эхэлсэн бэ?
-Анагаах ухааны дээд сургуулиа төгсөөд Төв аймагтаа хуваарьлагдаж очсон. Ингээд
хөдөө орон нутагт дөрвөн жил ажилласан.
-Өнгөрсөн хугацаанд та хаана ямар
эмнэлэгт ажиллаж байв?
-Өнгөрсөн хугацаанд Төв аймагт болон Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэг,
Халдварт өвчин судлалын үндэсний төв гээд нийтдээ гурван газарт халдвартын
эмчээр 22 дахь жилдээ ажиллаж байна.
-Та өөрийнхөө мэргэжлийн талаар ярихгүй
юу?
-Хүний олж эзэмшсэн мэргэжил гэдэг тухайн хүнд бусдаас давуу байх нөхцлийг бий
болгож байдгаараа онцлог юм. Тэр тусмаа эмчийн мэргэжил гэдэг үнэхээр сайхан
мэргэжил. Нэгэнт сургуулийг нь төгсөөд олж эзэмшсэн болохоор би эмч гэсэн
мэргэжилдээ дуртай. Өөрийн мэргэшиж дадсан мэргэжлээрээ олон жил дагнан
ажиллана гэдэг бол эмч хүний хувьд нэг ёсны бахархал юм даа. Гэхдээ хүн ямар ч
мэргэжлийг эзэмшиж болно. Гагцхүү тэр мэргэжилдээ мэргэших нь чухал. Мэргэжил
олох, мэргэших гэдэг чинь тусдаа ойлголт шүү дээ.
-Манай орны хувьд халдварт өвчний
оношлогоо, эмчилгээ сүүлийн үед ямар түвшинд хүрээд байгаа вэ?
-Халдварт өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээ зэрэгт
манай улс маш их амжилт олсон. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр
гарснаар халдварт өвчний тархалт, өвчлөл эрс буурч байгаа.
-Ийм үр дүнд хүрэхэд юу нөлөөлсөн бол?
-Манай улс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үр
дүнд манай улсад гэдэсний болон амьсгалын замын халдварт өвчнүүд буурсан гэж
мэргэжилтний хувьд би үзэж байгаа.
-Элэгний В,С вирусын халдвар авч өвчлөх
нь ихэслээ гэж яриад байгаа нь хэр үнэний хувьтай вэ?
-Хэдийгээр манай анагаах ухааны салбар халдварт өвчнийг оношлох, үүсгэгчийг нь
олж тогтоох, урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр багагүй амжилт олж байгаа ч,
сүүлийн жилүүдэд манай улсад вирусын гаралтай халдварт өвчнүүд ихсэх
хандлагатай байгаа гэдэг нь үнэн. Ялангуяа элэгний В,С вирусын гаралтай цочмог
болон архаг гепатит элэгний өвчин газар авч байгаа нь үнэхээр сэтгэл зовоож
байна.
-Вирусын гаралтай элэгний өвчин гэж ямар
өвчнийг хэлдэг юм бэ?
-Вирусын гаралтай элэгний өвчин гэж вирусээр үүсгэгдсэн элэгний хурц бөгөөд
архаг үрэвсэлт өвчнийг хэлж байгаа юм. Элэгний хурц үрэвсэл нь нийтдээ зургаан
төрлийн вирусээр үүсгэгддэг. Харин манай оронд үндсэн дөрвөн төрлийн вирусээр
үүсгэгдсэн өвчлөл гарч байгаа. Энэ нь гол төлөв А,В,С болон Дельта вирусээр
үүсгэгдэж байна. 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр манай улсад эдгээр
вирусуудыг оношлож чаддаггүй байсан. Одоо бол манайх ийм төрлийн вирусээр
үүсгэгдсэн элэгний өвчнийг оношилж байна. Энэ ч гэсэн бидний хувьд бас нэг том
амжилт шүү дээ.
-Элэгний өвчний хувьд яг ямар өвчин
зонхилж байгаа вэ?
-Сүүлийн үед В,С, Дельта вирусээр үүсгэгдсэн элэгний цочмог ба архаг гепатит
өвчнөөр өвчлөх нь их байна. Өөрөөр хэлбэл вирусээр халдварлаж цочмог хэлбэрээр
өвчилсний дараагаар архагших тохиолдол зонхилж байна гэсэн үг. В,С, Дельта
вирус нь цочмог ба архаг гепатитийн улмаас элэгний хатуурал (церроз), элэгний
анхдагч өмөнг (ЭАӨ) үүсгэнэ.
-Тэгвэл А вирусээр үүсгэгдсэн элэгний
өвчнөөр өвчилсөн тохиолдолд?…
-Цочмог үрэвсэлт өвчнөөр өвдсөн тохиолдолд гурваас зургаан сарын дотор бүрэн
эмчлэгдэж гардаг.
-В,С, Дельта вирусууд өөр ямар ямар
эрхтнийг өвчлүүлж гэмтээдэг вэ?
-В,С, Дельта вирусууд зөвхөн элгийг л өвчлүүлж гэмтээдэг.
-Вирусээр халдварласан элэгний өвчний
эсрэг Олон улсын хэмжээнд тогтсон эмчилгээ гэж байх уу?
-Вирусын эсрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлагдсан эмчилгээ гэж
байдаг. Жишээлбэл интерфероны эмчилгээ гэж байна. Энэ эмчилгээний үр дүнд хүний
биеийн дархлааг сайжруулан вирусын идэвхжлийг бууруулдаг. Одоохондоо бид энэ
эмчилгээг л голчлон хийж байна даа.
-Вирусын гаралтай элэгний өвчтэй
хүмүүсийн хувьд гол зовиур нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Вирусын гаралтай элэгний өвчтэй хүмүүсийн хувьд бол элэгний үрэвслийн архагшил
их байдаг. Ийм өвчтөнд илэрдэг гол зовиур бол маш их ядарна. Хоолны шингэц
муудна, турна, нүүр царай харлана. Мөн биеийн эсэргүүцэл суларч нойронд муу
болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
-Вирусын гаралтай элэгний өвчтэй хүмүүст
өөр өвчний халдвар авах магадлал хэр байдаг вэ?
-Вирусын гаралтай элэгний өвчтэй хүмүүсийн хувьд ерөнхий биеийн дархлаа
суларна. Үүнээсээ болж амьсгалын замын өвчинд өртөх тохиолдол их байдаг.
Жишээлбэл, амархан ханиад хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ өвчний үед
хамгийн гол нь вирусын идэвхжлийг тодорхойлох шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
Цусан дахь вирусын идэвхжил өндөр байх тусам хүний биеийн эсэргүүцэл төдий
чинээ сулардаг. Ийм учраас тухайн хүний хоолны шингэц муудах, турж эцэх, нүүр
царай харлах, нойр муудах, ядрах зэрэг зовиурууд илэрдэг. Мөн идэвхжсэн
хэлбэртэй элэгний архаг үрэвсэл гэж байдаг. Энэ үед ч ялгаагүй дээрх зовиурууд
илэрдэг.
-Элэг хатуурлын үед ямар зовиурууд илрэх
вэ?
-Элэгний хатуурлын шинж тэмдгийн үед хоолны шингэц муудах, турж эцэх, нүүр царай
харлах, маш их ядрахаас гадна биеийн эсэргүүцэл зовиурууд мөн адил илэрдэг.
Хэрэв ийм зовиурууд танд байвал эмчид яаралтай хандаж ямар вирусээр үүсгэгдсэн
элэгний үрэвсэлт өвчин гэдгийг нь оношлуулж тогтоолгох хэрэгтэй.
-Эм ч гэсэн ялгаагүй хэтрүүлбэл хор
болдог гэдэг. Тэгэхээр элгийг эмээр яаж эмчлэх юм бэ?
-Энэ ч бас сонин асуулт байна. Сүүлийн үед вирусын гаралтай элэгний архаг
үрэвсэл болон бусад өвчнүүдэд зориулсан илүү давуу талтай эмчилгээнүүд гарч
байна л даа. Ер нь 21-р зууныг, эмийн эмчилгээнээс гадна эмийн бус, ургамлын
гаралтай эмчилгээнд дэлхий нийтээрээ шилжиж байгаа их онцлогтой зуун гээд
байгаа шүү дээ. Тэгэхээр орчин үед элгийг ч бас эмийн бус, ургамлын гаралтай
эмчилгээгээр амжилттай эмчилж байгаа гадаад орнуудын туршлага байна. Тэгэхээр
бид ч ялгаагүй эмийн бус, ургамлын гаралтай эмчилгээ рүү орохоос өөр аргагүй.
-Элгийг хоолоор эмчлэх ёстой гэж сүүлийн
үед их ярих боллоо?
-Элэг бол өөрөө хоол боловсруулах замын эрхтэн. Тэгэхээр элэгний өвчтэй
хүмүүсийн үндсэн эмчилгээ нь хоолны эмчилгээ байдаг. Тухайлбал уураг, өөх
тостой хоолыг аль болох бага хэрэглэвэл сайн. Гэхдээ огт хэрэглэж болохгүй
гэсэн үг биш. Уураг, өөх тос ихтэй хоолыг өдөр идэх хэрэгтэй. Харин үдээс хойш
болохоор хөнгөн чанарын хоол идэх ёстой. Үүнд витаминаар баялаг сүү сүүн
бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг орно. Эдгээр хүнс нь элэгний өвчтэй хүмүүсийн
хоол боловсруулах эрхтэнд болон хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг.
-Өнөөдөр элэг цөсний өвчтэй хүмүүс
хөгшин залуу гэлтгүй их болжээ. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Өнөөдөр манай хүмүүсийн элэг цөс, хоол боловсруулах замын эрхтний өвчлөл өндөр
байгаа нь үнэн. Үүний нэг гол шалтгаан нь буруу хооллолт байдаг. Манайхан маш
буруу хооллодог муу зуршилтай хүмүүс. Ихэнх нь өглөөний ундаа уулгүй өлөн
чигээрээ гэрээсээ гардаг. Тэгээд өдөр нь ч юмуу эсвэл үдээс хойш болохоор гэнэт
маш их иддэг. Ингэж идэхдээ өөх тостэй хоол, хайрсан хуурсан элдэв амтлагчаар
амталсан хоол хүнс хэрэглэдэг. Манай зарим эрчүүд орой гэртээ хариад бараг л
литр шахуу хоол идчихээд зурагт үзээд хэвтчихдэг. Энэ бол маш буруу зуршил.
Үүнээс болж хоол боловсруулах замын эрхтнүүд хямарч өвчилдөг.
-Ингэж буруу хооллосноос өвчин сэдрэх
гэж байх уу?
-Зарим хүмүүс вирусын гаралтай элэгний өвчнөөр өвдчихсөн мөртлөө эдгэрэх
шатандаа явж байхад нь зөв хооллоогүйгээс өвчнөө сэдрээх явдал байдаг. Ингэж
буруу хооллож өвчнөө сэдрээснээр хоол боловсруулах эрхтэн хямарч элэг цөсний
үйл ажиллагаа амархан өөрчлөлтөнд ордог.
-Элэгний өвчтэй хүмүүс хэдий хэрийн
хугацаанд хоолны гам барих ёстой вэ?
-Элэгний өвчтэй хүмүүсийн хувьд үндсэн эмчилгээ нь хоол эмчилгээ байдаг гэж
түрүүнд хэлсэн. Яагаад гэвэл хоол боловсруулах замын эрхтэн маань хамгийн
түрүүнд хоолноосоо эмчилгзэ авдаг. Тийм болохоор вирусын гаралтай элэгний
өвчтэй хүмүүс насан туршдаа хоолны гам барих хэрэгтэй. Насан туршдаа шүү.
Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.
-Эмийн бус эмчилгээ гэж юу вэ?
-Эмийн бус эмчилгээ гэдэг нь ургамлын гаралтай бэлдмэлүүд болон бусад хүнсний
нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэлж байгаа юм. Эмээс бусад эмчилгээний хоолыг
хэрэглэж байгаа нөхцөлд ямарч архаг өвчин сэдрэхгүй. Сэдэрсэн ч маш ховор
тохиолдол байдаг. Ийм учраас та бүхэн болж өгвөл эмийн бус эмчилгээг хэрэглэх
нь зүйтэй. Хоёрдугаарт зөв хооллох нь маш чухал. Мөн биологийн нэмэлт
бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэхээр хүнсээсээ авч чадаагүй
микро элемэнтүүдээ бид энэ бүтээгдэхүүнээс авдаг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
нь хоол тэжээл болохоос гадна хүний биед хэрэггүй бодисыг гадагшлуулдаг.
-Одоо хоёулаа энгийн зүйл рүү яриагаа
хандаж манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл гурвуулаа. Нэг охинтой. Манай нөхрийг Болдбаатар гэдэг. Киевийн
их сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо хувиараа ажиллдаг.
-Эр хүний нөмөр нөөлгийг хэр үнэлдэг вэ?
-Үнэлэлгүй яахав. Гэрийн эзэн, эр хүн гэдэг бол тухайн айл гэрийн гол ноён
нуруу юм шүү дээ. Манай гэрийг нөхөр маань л авч явдаг. Тэгэхээр нөхрийн маань
халамж түшиг, нөмөр нөөлөг нь бидэнд юу юунаас илүү чухал юм. Бусад айл өрхөд ч
гэсэн ийм л байдаг байх гэж би бодож байна.
-Эрүүл амьдрахын тулд..
-Эрүүл амьдрахын тулд хамгийн гол нь амьдралын хэв маягаа зөв авч явах
хэрэгтэй. Энэ нь ажлаа, амралтаа, хоол ундаа зохицуулж зөв амьдрах ёстой гэсэн
үг юм шүү дээ.
-Хань сониныг хэдий үеэс уншиж эхэлсэн
бэ?
-Хэдэн жилийн өмнөөс л уншдаг болсон. Эрүүл мэндийн цуврал ярилцлагууд нийтэлж
байгаа нь их таалаглдсан. Үүгээр дамжуулж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж,
эрүүл мэндээ хайрлах зэрэг зөв хүмүүжлийг хүмүүст төлөвшүүлж байгаа гэж боддог.
-Манай сонины уншигчдад хандаад юу хэлэх
вэ?
-”Хань” сониноор дамжуулаад нийт уншигчдад эрүүл мэндээ анхаарч хайрлаж
байгаасай гэж хүсье. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг чинь их утга учиртай
үг шүү гэж хэлмээр байна.
-Танд баярлалаа