Улаанбаатар Дархан хотыг холбосон замыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд М.Энх-Амгалан амласан. Гэвч гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор алдаа гарсны улмаас энэ хугацаанд дуусгах боломжгүй болсон талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд хоёр сарын өмнө мэдэгдсэн юм.
Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил анх 2019 онд эхэлсэн. Дараа нь Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг баталж, энэ төсөлд 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нэмж олгох болсон юм. Зээлийн хугацаа 18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байна.
Зам шинэчлэх ажил олон сар сунжирсны улмаас хуучин замын хажуугаар хоёр ч түр зам бий болжээ. Хаврын урь орж буй энэ өдрүүдэд Дарханы зам маш их тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын тэмдэг тэмдэглэгээг ч олж харахад хүнд болжээ.
Мөн замыг олон компани хуваан засварласнаас нэг хэсэг нь шороон зам байхад нөгөө хэсэг нь засмал зам байгаа юм. Иймд жолооч та энхэл догол ихтэй энэ замаар явахдаа хурдаа тохируулан, өдрийн цагаар л хөдөлгөөнд оролцоорой. Мөн зорчигчдод аль болох рэйлбусаар Дархан руу зорчихыг зөвлөж байна.
Улаанбаатар Вокзалаас рэйлбус мягмар гарагаас бусад өдрүүдэд 09:00 цагт хөдөлж, 13:35-д Дарханд хүрээд 14:00 цагт Дархан-УБ чиглэлд үйлчилж байна. Үнэ нь 14600 болон 16400 төгрөг байна.