Австралийн нийслэл Канберра хотын ойролцоо том хэмжээний ойн түймэр дэгдэж байгаатай холбогдуулан тус хотын эрх баригчид өнөөдөр онц байдал зарлажээ.
Тодруулбал, Канберра хотын урд хэсэгт 18,500 га газар түймэрт шатаж байгаа аж. Гал сөнөөгчид 40 хэмийн халуунд хурдацтай тархаж буй ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Канберра хотын захад оршин суудаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аюул нэмэгдвэл нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Сидней Мельбурн хотын дунд оршдог Канберрад нийт 400 мянга орчим иргэн амьдардаг аж. Тус хотод 2003 онд дэгдэж байсан түймрийн улмаас 4 хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж, 470 айлын гэр сүйдэж байжээ.
Австралид өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн түймрийн улмаас 33 хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэрээ алдсан бөгөөд нийт 11 сая га газар түймэрт шатаад байна.
Канберра хотын Таггеранонг дүүргийн нутаг дэвсгэрт дэгдсэн түймрийн бичлэг:
Эх сурвалж: BBC