Барилгын материалын үнийн өсөлтөд Барилга, хот байгуулалтын яамнаас хэрхэн анхаарал хандуулах ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийж байна. Цар тахлын өмнө 35 мянган төгрөг байсан хар панер гэхэд 80-90 мянга болсон ба одоо 65 мянга болсон гэв.
БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга:
- арматур болон төмөр хийц 81 хувь
- дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөн 92 хувь
- тоосго 52 хувь
- мод 70 хувь тус тус өсөлттэй байна.
Эдгээр нь хэд хэдэн зүйлээс шалтгаалж байна. Импортын бараагаар ирдэг бүтээгдэхүүн учраас цар тахлын улмаас гадаад зах зээл дээр төмрийн хүдэр үнэ өссөнтэй, цементийн үйлдвэрт ажилладаг гадны ажиллах хүчин ирээгүй, тээвэр ложистиктой холбоотой үнэ өссөн. Улсын төсвийн хөрөнгөөр хэрхэн тооцох урьдчилсан тодорхойлолтыг гаргаад байгаа ба 2021 оны үнийн өсөлтийн индекс 1,45 гэсэн хувьтай гарч байна. Мөн ҮСХ-ны хорооны даргын тушаалаар гаргасан тооцооллоор индекс өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 1,36 хувийн өсөлттэй байгаа нь ойролцоо гарсан үзүүлэлт юм. Нэг үгээр барилгын материал 36-40 хувиар өссөнийг хоёр аргачлалаар тооцож гаргаад байна.
Одоо хэрэгжиж байгаа барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгана.
Тиймээс яамнаас үнийн өсөлттэй нөхцөлд хэрхэн ажиллахаа тодорхойлсон. Мөн холбогдох байгууллагуудтай хамтраад үнийн өсөлтийн шалтгаан зайлшгүй байгаа эсэхийг хянана. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн урт хугацааны төсөлд энэхүү индексийг барина. Улсын төсөвт магадлалаар тусгана. Өөрөөр хэлбэл одоо үргэлжилж байгаа барилгын ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтийн магадлалаар тооцож төсөвт дахин тусгана. 2022 оны барилгын төсөвт амжихгүй бол 2023-2024 оны төсөвт суулгах төлөвлөгөөтэй байна. Үнийн өсөлт, материалын хангамжтай холбоотойгоор төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын бүтээн байгуулалт удаашралтай байна. Импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллана.