-Өнөөдөр Олон улсын музейн өдөр-
Дэлхий нийтээр Олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг. Энэ тэмдэглэлт өдөрт зориулж Монголын үндэсний музейн Бодлого, төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяртай ярилцлаа.
-Танд олон улсын музейн өдрийн мэнд хүргэе. Музейн өдөрт зориулж энэ салбарынхан ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Манай улсын хувьд музейн салбарынхан Олон улсын музейн өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн. Олон улсын музейн зөвлөлөөс энэ жил “Музейн ирээдүй: Сэргээе, Шинээр төсөөлье” уриан дор тэмдэглэж байна. Музейн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний музейгээс цахим хуудсаараа дамжуулан цуврал ярилцлагууд хийж, иргэдэд музейн хөгжил, чиг хандлага, музейн талаар мэдээлэл хүргэж байна.
-Монголын үндэсний музейн энэ барилгыг манай улсын музейн зориулалтын анхны барилга. Анх энэ барилгад Хувьсгалчдын музей хаалгаа нээж байсан гэдэг. Энэ түүхээс яриагаа эхлэх үү?
-Тэгье ээ. Анх 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор өнөөгийн Монголын үндэсний музейн энэ байранд Хувьсгалчдын музей нээлтээ хийсэн түүхтэй. Тухайн үед 1921 оны ардын хувьсгалын үйл явдал, хувьсгалын зүтгэлтнүүдийн үйл хэргийг алдаршуулах, олон түмэнд сурталчлах зорилгоор музей байгуулсан. Энэ бол Монголд ашиглалтад орсон музейн зориулалтын анхны байр юм.
-Тэгвэл манай улсад анхны музей хэзээ байгуулагдаж байв?
-Монголд орчин цагийн музей 1924 онд үүссэн гэж үздэг. Ардын хувьсгалын дараа тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд монголчуудын түүх, соёлтой холбоотой үнэт зүйлүүдийг цуглуулж эхэлсэн боловч нэгтгэн олон түмэнд танилцуулсан арга хэмжээ анх 1924 оны арванхоёрдугаар сард болжээ. Тухайн үед Эрдэнэ Жонон ван Ширэндамдины хашаа байшинг худалдан авч цуглуулсан эд өлгийн зүйлсээ хурааж, цэгцэлж байгаад анхны үзэсгэлэнг дэлгэсэн түүхтэй. Эндээс Монгол Улсад орчин цагийн музей буюу Монголын үндэсний музейн суурь тавигдсан гэж үздэг.
Түүнээс хойш Монголын үндэсний музей, Монголын хувьсгалын музей, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн музей гэх мэтээр нэр нь өөрчлөгдөж байгаад, 1956 онд анх Улсын төв музей одоо баригдаж буй Чингис хааны музейн суурин дээрх байсан цагаан байшин хаалгаа нээж байв. Улсын төв музей соёл, байгалийн өвийг хамтад нь багтаасан үзмэрийн сан хөмрөгтэй байсан. 1991 онд дэлхийн жишгээр музейг төрөлжүүлэн хөгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаар Улсын төв музейг Байгалийн түүхийн музей, Үндэсний түүхийн музей гэж хоёр хуваасан. Байгалийн түүхийн музей нь хуучин цагаан байшиндаа үлдэж, Үндэсний түүхийн музей өнөөгийн байрандаа нүүж ирсэн юм.
Нүүхдээ Улсын төв музейгээс түүх, угсаатны зүйн сан хөмрөгийг үзмэр болон ажилтнуудтай нь өнөөгийн байранд шилжүүлэн, 1991 оны долоодугаар сард Үндэсний төв музей байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш 2008 он хүртэл Үндэсний түүхийн музей нэртэйгээр ажилласан. 2008 оноос улсын болон орон нутгийн музейг эрдэм шинжилгээ судалгаа, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий музей болгож өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 129-р тогтоолоор Үндэсний түүхийн музейг Монголын үндэсний музей болгон өөрчилсөн юм.
Ардын хувьсгалын дараа тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд монголчуудын түүх, соёлтой холбоотой үнэт зүйлсийг цуглуулж эхэлсэн бөгөөд 1924 оны 12-р сард олон түмэнд танилцуулах үзэсгэлэнг гаргажээ.
-Музейн үзмэрийг ямар давтамжтай өөрчлөн шинэчилдэг вэ. Энэ жил музей үзээд 3-4 жилийн дараа ирэхэд үзмэр хэр зэрэг шинэчлэгдсэн байх вэ?
-Үзмэрийн шинэчлэлийг бүх музей хийдэг. Үзэгчдэд сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой үзмэрүүдийг дэлгэх нь чухал. Тэгэхээр танхимын үзмэрүүдээ сан хөмрөг дэх үзмэрүүдээрээ сольж гаргаж дэглэдэг. Нөгөө талаар Монголд сан хөмрөг дэх үзмэрүүдийн хадгалалтын орчин стандартын шаардлага хангахгүй болсон. Улсын хэмжээнд музейн зориулалтаар ашиглаж буй 80 гаруй байр байгаагийн 50 гаруй нь зориулалтын биш, эсвэл түрээсийн байртай. Сан хөмрөгийн байрны чийгшил, дулаан зэрэг нь хадгалалтын шаардлагыг хангадаггүй учир үзмэрүүдээ үзүүллэгийн танхимд ээлжлэн дэглэх нь үзмэрийн хадгалалтын нөхцөлийг сайжруулах нэг хэлбэр болдог. Ийм хоёр шалтгаанаар Монголын музейнүүд үзүүллэг, дэглэлтээ тодорхой хугацаанд шинэчилж байдаг юм.
-2021 оны нэгдүгээр сард Монгол Улс Музейн тухай хуультай боллоо. Энэ хууль музейн хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Музейн тухай хуульд музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг зургаан жил тутамд батлуулж, шинэчилж байх эрх зүйн орчин бүрдсэн. Манай музей 60170 ширхэг үзмэртэй, байнгын үзүүллэгийн есөн танхим, түр үзэсгэлэнгийн нэг танхимтай. Байгаа танхимууддаа нийт үзмэрийнхээ наймхан хувийг дэглэн үзүүлж байна. Үзмэрийн 90 хувь нь сан хөмрөгтөө хадгалагддаж байгаа юм. Улсын хэмжээнд орон нутгийн 24, төрийн өмчит 12, мөн хувийн болон байгууллагын музейг оруулбал 80 гаруй музей ажилладаг. Үүнээс Монголын соёлын өв дотор музейн цуглуулгын 30 гаруй хувь нь манай музейд бий.
-Монголчуудын музейн талаар ойлголт хандлага өнөөдөр ямар түвшинд байна вэ. Музейн утга учир, ач холбогдлыг Та хэрхэн тайлбарлах бол?
-Музей бол түүх соёлын өвийг эрэн хайж сурвалжилж олдог, олсныгоо бүртгэж, сэргээн засварлаж, судалж, сурталчилж түгээн дэлгэрүүлэх үндсэн чиг үүрэгтэй соёл, эрдэм шинжилгээний байгууллага. Нөгөө талаар тухайн улс үндэсний үнэт зүйл, бусдаас ялгарах онцлогийн талаар тухайн цаг үеийн ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлсэд тулгуурлан тайлбарлан таниулдгаараа музей хүний оюун санааны хөгжил, мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Музейгээр дамжуулан үндэснийхээ өв соёл, зан заншилтай танилцсанаар тэр хүний суурь хүмүүжил, үндэсний дархлаа тогтоно. Музейн хамгийн гол үүрэг бол энэ. Мөн үндэсний онцлог, түүх соёлоо гадаадын иргэдэд сурталчлах хамгийн том бодитой танилцуулга юм. Гадаадын улс орнуудад очихдоо музейд нь очиж, тухайн улс, ард түмний түүх соёлын гайхамшигтай танилцдаг шүү дээ. Тиймээс музейн ач холбогдлыг үнэлж баршгүй юм. Ковидоос өмнөх үзүүлэлтээс харвал манай музейг жилд нийт 160 мянган хүн үздэг. Үүний 40 хувь нь жуулчин, 60 хувь нь дотоодын үзэгчид. Дотоодын үзэгчид дотроо 60-70 хувь нь хүүхэд залуучууд байдаг.
-Манай улсад музейн үзэгчдийн дийлэнх нь хүүхэд байдаг нь хүүхдэд үнэ төлбөргүй болсонтой холбоотой юу?
-Хүүхдэд үнэ төлбөргүй болсон нь мэдээж нөлөөлж байгаа. Музейн тухай хуульд 16 хүртэлх насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнууд музейг үнэ төлбөргүй үзнэ гэж заасан. Энэ хуулиар анх удаа төрийн, хувийн, орон нутгийн, байгууллагын зэрэг өмчийн бүх хэлбэрийн музейг дээрх нас, бүлгийнхэнд үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан байдаг.
Музей бол соёл, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага гэж хуульчилсан. Тиймээс музейд хүүхэд, залуусын нас насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрүүд хэрэгждэг. Жишээлбэл, Дунд ангийн сурагчдад зориулж түүхийн хичээлийн сэдэвтэй нь уялдуулсан боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Танхимд үзсэн хичээлийг нь үзмэр, эд өлгийн зүйлсээр дамжуулан таниулахад хүүхдэд илүү сонирхолтой өгөөжтэй байдаг.
Музей бүхэн боловсролын ажилтантай. Үзмэрүүдийг хүүхдэд зориулан жижгээр хийж, сургалтууддаа ашигладаг. Мөн нэртэй эрдэмтэн судлаачдыг урьж лекц уншуулах зэргээр бид музейг албан бус сургалтын хоёр дахь орчин болгохоор зорьж ажилладаг юм.
-Үзмэрийн шинэчлэл болон боловсролын хөтөлбөрүүдтэй холбоотой үйл ажиллагааныхаа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Музей ашгийн бус байгууллага тул улсын төсвөөс санхүүждэг. Гэхдээ Засгийн газраас 2018 оноос эхлэн олсон орлогоо эргүүлэн өөрийн үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах шийдвэр гарсан. Энэ бол музейн хөгжилд маш том нэмэр оруулсан, оновчтой шийдвэр болсон. Манай музейн хувьд 2019 онд 750 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, энэ орлогыг буцаан олгосноор бид сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, үзмэрээ танилцуулах каталог хийх, сан хөмрөгийнхөө хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, ажилтнуудын судалгаа шинжилгээний багаж хэрэгслийг сайжруулах, эрдэм шинжилгээний ажил хийх, өөрийн онцлог бүхий бэлэг дурсгалын зүйл хийх зэрэг ажилд зарцуулсан. Эдгээр ажлын хөрөнгийг оруулалт улсын төсөвт тусгадаггүй юм.
-Орчин үед гаднын музейнүүд үйл ажиллагаа, үзүүлэн таниулгадаа техник технологийн давуу боломжийг өргөн ашиглах боллоо. Монголын үндэсний музей энэ чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
-Одоо музейн үзмэрийг шилэн хоргонд байрлуулж, товчхон хаяг тайлбар тавьж үзүүлдэг байдал хоцрогдож байна. Манай музейн үзмэрийн 92 хувь нь сан хөмрөгтөө хадгалагдаж байна дээр өгүүлсэн дээ. Зай талбайн багтаамж муугаас сан хөмрөгт далд байгаа үзмэрүүдээ техник технологийн давуу талыг ашиглан дижитал, виртуал хэлбэрээр үзүүлэх боломж гарч байна. Бид ковидын хөл хорионы үед олон үзмэрийг зураг, хаяг тайлбартайгаар цахим орчинд оруулсан, хандалт ч өндөр байгаа. Мөн байнгын үзүүллэгийн танхимдаа виртуал технологи нэвтрүүлэх шаардлага үүслээ.
Энэ ажлын эхлэл болгож хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Хэсэг залуус санаачлан “Зэв музей” хэмээх цахим музей ажиллуулахаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Тэд Монголын эзэнт гүрний үед хамаарах эд өлгийн зүйлсээс бүтсэн цахим музейг Монголын үндэсний музейн Эзэнт гүрний танхимд байршуулан олон нийтэд анх удаа хүргэхээр манайхтай хамтарч ажиллаж байна. Ирэх зургаадугаар сард олон нийтийн хүртээл болох цахим музейгээс бид цаашид ажиллах чиг баримжаа, ажлын төлөвлөлтүүдээ гаргах бодлого чиглэлтэй байна. Монгол Улсын хувьд музейн хөгжлийн шинэ шатны гараан дээр байна гэж хардаг. Соёлын яам байгуулагдаж музей болон номын сан, театрууд зэрэг соёл, урлагийн байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтууд хийж байгаа нь боломж олгож, бидэнд ажиллах урам зориг өгч байгааг онцлог дурьдах нь зүйтэй.
-Музейн үзмэрийн аюулгүй байдал ямар түвшинд хангагдсан бол?
-Музейн тухай хуулиар музейн аюулгүй байдлыг гурван түвшинд тодорхойлсон. Нэгдүгээрт, Музейн амин сүнс бол сан хөмрөгийн аюулгүй байдал. Хоёрдугаарт, Барилга байгууламжийн аюулгүй байдал бөгөөд энд музейн зориулалтын байртай байх ёстой гэсэн хуулийн шаардлага тавигдаж эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд нийслэлд болон орон нутагт музейн зориулалтын олон барилга баригдаж байна. Гуравдугаарт, Орчны аюулгүй байдал авч үзсэн. Энэ заалтын хүрээнд музейн барилга байгууламжаас 500 метрээс дотогш шатахуун түгээх газар, орчныг бохирдуулах төвлөрсөн хогийн цэг зэрэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчилсан.
-Үндэсний музейгээс үзмэр хулгайд алдагдсан тохиолдол гарч байсан. Одоо хулгайн эрсдэлгүй болж чадсан уу?
-2007 онд манайд музейд дотроосоо хулгай орж, хэд хэдэн үзмэр алдагдсан. Бусад музейд ч ийм зүйл гарч энэ асуудал дуулиан болсноор музейн хамгаалалтад онцгой анхаарал хандуулсан, дүрэм журмууд ч шинэчлэгдсэн. Тухайлбал, Сан хөмрөгч өөрийнхөө хариуцаж буй сан хөмрөгт ганцаараа орж болохгүй, заавал 2-3-уулаа орох ёстой. Нэг сан хөмрөгч 2-3 цоожтой байх ёстой. Одоогоос 10 гаруй жилийн өмнө музейн камер, дохиолол хамгаалалтын систем төдийлэн сайнгүй байлаа. Одоо бол манай музей гэхэд 108 камертай, бүх үзмэр хяналтад орсон.
-Монголын үндэсний музей эрдэм шинжилгээний чиглэлээр эрчимтэй ажиллаж, сүүлийн жилүүдэд археологийн олон сонирхолтой дурсгалуудыг илрүүлсэн байна. Та энэ талаар сонирхуулаач?
-Үндэсний музейн нэг онцлог бол бусад музейн адил Сан хөмрөгийн алба, Аюулгүй байдал үйлчилгээний алба, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, Маркетингийн алба зэрэг бусад музейн адил алба нэгжүүд байхаас гадна манайх эрдэм шинжилгээний байгууллага. Мэргэжил арга зүйн төв гэж хоёр төвтэй. Түүх, археологи, угсаатны зүйн судалгаа хийдэг. Археологийн судалгаа хийх эрх бүхий таван байгууллагын нэг. Бид жил бүр гадаадын их сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарч малтлага судалгаа явуулдаг. Эдгээр ажлаа таниулах “Нүүдэлчдийн өв судлал“ сэтгүүлийг тогтмол хэвлүүлдэг. Мэргэжил аргазүйн төвөөс “Музей судлал” товхимол хэвлүүлж, орон нутаг дахь музейддээ тараах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх чиглэлээр ажилладаг.
-Хоёр жилийн өмнө Хөвсгөл аймгийн нутаг дахь Хориг уулнаас XIII зууны үеийн ваартай өрөм, шар тос олдсон. Энэ судалгааг Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилчид хийсэн байх аа?
-Тийм ээ. Манай судлаач, доктор Ж.Баярсайхан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг ууланд нутгийн иргэдийн мэдээллийн дагуу хайгуул судалгаа явуулсан. Тус нутагт эзэнт гүрний үед хамаарах 100 гаруй булшийг тоносон байсан. Манай судлаачид тэр тоногдсон газарт археологийн судалгааны арга зүйгээр дахин малтлага судалгаа хийсэн. Тонуулчдын гаргаж хаясан шороог шигших, ухсан нүхэнд дахин малтлага судалгаа хийхэд 700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн гурван ваар өрөм, нэг ваар шар тос олдсон. Мөн монголчуудын эртнээс шүтэж ирсэн алтан нар сар гарч ирсэн. Монголчууд Хүннүгийн үеэс өглөө наранд, орой саранд мөргөдөг, нар сар шүтээнтэй байсаэ тухай эх сурвалжуудад дурдсан байна. Хүннүгийн үеийн болон Эзэнт гүрний үеийн монголчууд эртнээс ямар холбоотойг нотлох баримт бол ижилхэн нар, сар шүтээн нь юм. Монголын үндэсний музейн Хүннү болон Эзэнт гүрний танхимд археологийн судалгаагаар олдсон яг адилхан алтан нар, сар нь байдаг.
Мөн Эзэнт гүрний үеийн язгууртнуудын булшнаас алтан утастай торгон болон булган захтай маш уран нарийн хээ хуар чимэг бүхий дээл олдсон. Тонуулчдын гарт өртөж, маш их гэмтсэн байсан ч сэргээн засаж, үзүүллэгийн танхимдаа дэлгэсэн байгаа. Археологийн судалгаанаас харахад хадны оршуулга буюу өндөр уулын орой, хадны хавцал дахь оршуулгаас олдсон дурсгалууд тонуулчдын гарт өртөөгүй байдаг. Хадны оршуулгаас олдсон нэг сонирхолтой дурсгал бол манай музейн Хүннүгийн танхимд байгаа Ховдын Мянгад сумын нутгаас олдсон Жужаны үеийн эмээл. Энэ эмээл Монголд төдийгүй дэлхийд бүтнээрээ олдсон хамгийн эртний эмээл гэж үзэж байна.
Мөн Хүннүгийн дараа Сяньби улс байгуулагдсан нь бичгийн сурвалжуудаар тогтоогдсон ч тухайн цаг үед хамаарах эд өлгийн баримт олдоогүй байсан. Манай судлаачид Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айргийн гозгор хэмээх газраас Сяньбигийн үед хамаарах булш бунхнуудыг олсон. Энэ зун долоо дахь жилдээ малтлага судалгаа хийх гэж байна. Сяньбигийн үеийн дурсгалууд ихэвчлэн Өвөрмонголын нутгаас олддог. Энэ судалгаагаар Сяньбичууд одоогийн Монгол орны нутагт мөн амьдарч байсан нь нотлогдож буйгаа юм. Энэ мэтээр яривал манай судлаачдын судалгааны ажил амжилттай яваа.
-Цар тахлын энэ үед Үндэсний музей хэрхэн ажиллаж байна вэ?
-Хатуу хөл хорионы үед ажиллахгүй. Хөл хорионы дэглэм нэг шатаар буурсан энэ үед музей ажиллах боломжтой гэж бид үзэж байгаа. Музей кино болон бусад театрууд шиг нэг танхимд олноороо цугларахгүй, үзмэрийн том танхимуудтай урсаж гардаг учир хүн хоорондын зайг дөрвөн метр бариад хүчин чадлынхаа 25 хувьд үйлчлүүлэгч аваад ажиллах боломжтой юм. тиймээс бид ажлыг өдрүүдэд өвлийн цагийн хувиараар хэвийн ажиллаж байна. Манай бүх танхимд үзмэр харгалзагч, зохион байгуулагч, тайлбарлагч нар байдаг учир үзмэрээ танилцуулахаас гадна зай барих дэглэм сахиулан ажиллах боломтой.
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.
-Баярлалаа. Монголын музейн салбарын нийт албан хаагчдад болон үзэгчдэдээ Олон улсын музейн өдрийн мэнд хүргэе.