Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c санаачлан АНУ-ын Элчин сайдын яам, EducationUSA Mongolia хөтөлбөр, Spirit of America болон Xreading цахим номын сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, Лингорс байгууллагууд хамтран Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багшт зориулсан "ENRICHMENT II" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, хөтөлбөрийн шилдэг багш нар тодорч, албан ёсоор хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс багш нар хүсэлт илгээсэн ба эдгээрээс 1000 Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарыг тус хөтөлбөрт шалгаруулж хамруулсан юм. Хөтөлбөрийн зохион байгуулагчид төрийн оролцоогүйгээр сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү хөтөлбөрийг зохион байгуулсан ба хөтөлбөрийн цар хүрээ, үр дүн, багш нарын оролцоо зэргээс хархад Монголд өмнө нь ийм хөтөлбөр зохиогдож байгаагүй юм.
Оролцогчдын 45% нь салбартаа 11 жилээс дээш жил ажилласан туршлагатай Англи хэлний багш нар байсан хэдий ч дэлхийн шилдэг сургуулиудад сурагчдаа багаас нь бэлтгэхэд шаардагдах цогц мэдээлэл мэдлэг олгох Англи хэлний багш нарт зориулсан хөтөлбөрүүд дутмаг байсан талаар багш нар хөтөлбөрийн үеэр дурдаж байсан юм.
Бид хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн, Лингорс байгууллагын гүйцэтгэх захирал М.Оюунтуяа нартай ярилцлаа.
Юуны өмнө энэхүү хөтөлбөрийг анх яагаад хэрэгжүүлэхээр болсоноос яриагаа эхлүүлье.
2007 оноос эхлэн MASA нь нийгэмд чигэлсэн сайн дурын олон төсөл хөтөлбөрүүдийг гишүүдийнхээ тусламжтайгаар зохион байгуулсан. Тухайлбал сүүлийн 6 жил хөдөө орон нутгийн ЕБС-д очиж хүүхдүүдэд мэргэжил сонголт, Англи хэл хэрхэн сурах, Америкт суралцах боломжуудын тадаархи цуврал уулзалтуудыг зохион байгуулсан байна. Өнгөрсөн 2020 онд гэхэд MASA-н сайн дурын гишүүдээс бүрдсэн баг нийт 5 аймгийн 7500 багш сурагчидтай биечлэн уулзсан юм. Уулзалт бүрээр англи хэлний багш нар хот гэлтгүй хөдөө орон нутгийн хүүхдүүд гадаадад суралцах чин хүсэл эрмэлзэлтэй боловч тэтгэлэгт хөтөлбөр болон гадаадад суралцах боломжуудын талаар үнэн бодит мэдээлэл дутмаг байдаг талаар хэлж байв. Тийм ч учраас Англи хэлний багш нарт шаардлагатай мэдээллүүдийг өгсөн хөтөлбөр зохион байгуулбал Англи хэл сурч, дэлхийн шилдэг сургуулиудад сурахыг хүссэн олон шавь нартаа цаашид тохирох зөвлөгөөг нь өгч Монголын ирээдүйг дэлхийн боловсролтой холбох гүүр болно гэж үзсэн. Ингээд 2020 оноос эхлэн уг хөтөлбөрийг санаачлан үнэ төлбөргүйгээр 500 багшийг шалгаруулан зохион байгуулсан бол энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр Монгол улсын өнцөг булан бүрээс 1000 багш нарыг хамруулсан. Ингээд бид нийтдээ 1500 багшийн сайн дурын үндсэн дээр чадавхижуулах хөтөлбөрийг боловсруулж хоёр дахь хөтөлбөрийнхөө төгсөлтийг амжилттай хийж байна.” гэв.
Enrichment II хөтөлбөр нь 2021 оны 5-р сараас эхлэн 8-р сарыг дуустал үргэлжилсэн бөгөөд 3 үе шаттай зохион байгуулагдсан байна. Хөтөлбөрт хамрагдсан багш нарт АНУ-д дээд боловсрол эзэмших түүнтэй холбоотой боломжуудын мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна Extensive reading аргачлалыг хичээлийн хөтөлбөртэйгээ уялдуулан ашиглах, унших арга зүй болон бусад арга зүйг хослуулан ашиглах зэрэг чадавхижуулах болон хувь хүний сургалтуудыг зохион байгуулжээ.
Хөтөлбөрийн нэгдүгээр шатанд багш нарт Олон улсын Xreading цахим номын сангийн эрх олгож, 3 долоо хоногийн турш Англи хэл дээр ном унших, сонсох чадваруудыг нь сайжруулахад чиглэсэн уншлагын марафоныг зохион байгуулсан.
Э.Билгүүн: Enrichment-II хөтөлбөрийн үе шатууд хоорондоо нягт уялдаатай байсан нь багшийн хөгжилд цогц эерэг үр дүн гаргахад ихээхэн нөлөөтэй байлаа. Тухайлбал эхний шатны уншлагын марафон багш нарын Англи хэлний унших, сонсох чадварыг хөгжүүлхээс гадна, унших аргачлалд суралцахад ихээхэн ач холбогдолтой байсан бол хоёрдугаар шатанд багш нар Massive Online Open Courses (MOOC) буюу нээлттэй онлайн сургалтад хамрагдсанаар СOVID цар тахлын энэ үед багш нар хэрхэн цахимаар шинэ техник, технологийг ашиглан хичээл заах, Англи хэлний заах арга зүй, багш нарын ур чадварыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдэд оролцогчид өөрийн тохиромжтой цагаа сонгон хамрагдсан юм. Харин гуравдугаар шатанд хөтөлбөрийн шилдэг 31 багшийн шалгаруулж "Америкт суралцах 5 алхам" болон хувь хүний хөгжлийн сургалтуудад 3 долоо хоногийн турш хамруулж, Америкт боловсрол эзэмшихэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангасан ба хувь хүний хөгжлийн олон сонирхолтой хөтөлбөрүүдэд багш нар хамрагдсан юм.
Энэ хөтөлбөр нэг талаараа багш нарыг сорьсон, өрсөлдүүлсэн ч нөгөө талаараа Монголын Англи хэлний багш нар хамтрах нэгдэх, хоорондоо туршлага солилцох боломж олгосон хөтөлбөр боллоо. Үндэсний ялагч багшаар шалгарахын тулд олон багш нар идэвхийлэн оролцсоныг энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу.
1000 багшийг манлайлан шалгарсан шилдэг 29 багшдаа ТОП багшийн Сертификат, Цахим ном унших зориулалт бүхий Kindle, Англи хэлний стандарт шалгалтуудын номын багцыг бэлэглэж урамшуулсан юм. Үүгээр зогсохгүй нэг болон хоёрдугаар шатнаас үзүүлэлтээрээ тэргүүлсэн аймаг, дүүргийн 91 багшийг Олон Улсын “Extensive Reading Around The World Congress” хуралд оролцуулж, олон улсын шилдэг туршлагуудаас суралцах боломжоор хангаж өгсөн.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН БАГШ НАР EXTENSIVE READING АРГА ЗҮЙГЭЭР СУРАГЧДАДАА УНШИХ ДАДЛЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ТОДОРХОЙ ТУРШЛАГУУДЫГ ОЛЖ АВЧЭЭ
Багш нарыг чадавхижуулахад extensive reading арга зүй болон цахим номын санг ашигласан талаар дурдлаа. Аргачлалын талаар болон багш нарт олгож буй боломжууд талаар мэдээлэл өгөөч. Ямар боломжуудыг хөтөлбөрийн хүрээнд олгосон бэ?
Лингорс байгууллагын гүйцэтгэх захирал М.Оюунтуяа:
Extensive Reading бол олон улсад судалгаа шинжилгээгээр батлагдсан, гадаад хэлний сургалтын хөтөлбөрт хэрэгжиж байгаа шалгарсан үр дүнтэй аргачлал юм. Хэдийгээр манай улсад дэлгэрээд удаагүй ч аль хэдийн үр дүнтэй нь батлагдаад сүүлийн 3 жил гаруй хугацаанд багш, сурагчдын сайн туршлагууд бий болж байна. Enrichment II хөтөлбөрийн нэгдүгээр шатны уншлагын марафон эхлэх үед бид олон улсын Extensive Reading Foundation болон Mongolian Extensive Reading Association-тай хамтран “Pre-Reading Workshop”-ыг нийт оролцогч багш нарт зохион байгуулсан. Воркшопоор Extensive Reading арга зүйн ач холбогдол, олон улсад болон Монголд хэрэгжиж буй сайн туршлагууд, үндсэн хичээлийн хөтөлбөртэйгээ хэрхэн уялдуулж ашиглах боломжууд гэх мэт олон талаас мэдээлэл өгсөн. Хөтөлбөрт зориулан лингорс, Xreading-ийн 1000 Англи хэлний багшид 1 сарын турш Англи хэл дээрх номууд бүхий цахим номын сангийн үнэ төлбөргүй эрх нээж өгсөнөөр багш нарын уншлагын марафонд оролцсон юм. Мөн “Extensive Reading Around The World Congress”-д оролцсон багш нар маань сургууль дээрээ хэрэгжүүлэх, олон сайн туршлагуудыг сурч авсан талаараа бидэнд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.
Англи хэлний багш нарын хувьд өдөр тутамдаа хэлний мэдлэгээ сайжруулж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай тулгарч байдаг. Тэгвэл нийслэл, орон нутаг гэлтгүй хаана ч байсан ажлын байран дээрээ хөгжих боломжийг Xreading цахим номын сан олгодог байна. Монголд Xreading олон улсын цахим номын сангийн багшийн админ эрхийг 1100 гаруй багш үр дүнтэй хэрэгжүүлж ашигладаг бөгөөд үүний нэлээдгүй хувийг тус хөтөлбөрт хамрагдсан багш нар эзэлдэг хэмээн Лингорс-ийн гүйцэтгэх захирал М.Оюунтуяа бидэнд ярьсан юм.
Тэрээр энэ талааар цааш үргэлжлүүлэн ярихдаа “Xreading цахим номын сан бол Гадаад хэлийг заах, нөгөө талаас сурах боломж бүхий Extensive Reading аргачлалыг хэрэгжүүлэх нэг хэрэгсэл нь (tool) юм. Хөтөлбөрт оролцогч багш нар маань өөрөө уншигч байж үлгэрлэхийн сацуу сурагчдаа англиар идэвхитэй уншуулж, улмаар анги хамт олон дотроо зорилго тавин унших соёлыг бий болгож ажиллаж буй сайн туршлагууд ихээр бий болж байна. Багшийн үлгэр дууриалал нь сурагчдад, цаашлаад анги хамт олонд хүртэл сайн нөлөөллийг үүсгэж байгаа сайн жишгүүд бол энэ хөтөлбөр, энэхүү аргачлалыг ямар үр дүнтэй байгааг илтгэж буй нэгэн жишээ гэж бид харж байна.” гэсэн юм.
ОРОЛЦОГЧ БАГШ НАРЫН МААНЬ ШАВЬ НАР АЛЬ ХЭДИЙНЭ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ТЭНЦЭЭД ЭХЭЛСЭН
Зохион байгуулагчдын зүгээс хөтөлбөр хамрагдсан багш нарт Ерөнхий болосвролын сургуулийн Англи хэлний багш байх гэсэн үндсэн шаардлагыг тавьсан ба бусад оролцох хүсэлтэй олон багш нарт тэгш боломж олгохыг зорьж ажилласан гэнэ. Мөн хөтөлбөрийн 3-р үе шат хүртэл амжилттай оролцсон багш нарынхаа шавь нарын төлөөллийг MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлдэг “Америкт сурах 5 алхам” сургалт хичээлүүдэд хамруулсан бол багш нарт зориулж бусад багш нартай туршлага хуваалцах уулзалтуудад зохион байгуулсан байна.
Энэ талаар Э.Билгүүн: “Багш нар маань чадавхижаад ирэхээр сурагчдад илүү боломж гарч, сурагчдын чадвар дээшлэх боломж нэмэгдэж байгаад зохион байгуулагчдын зүгээс баяртай байгаа. Бидний гол зорьж буй зүйл өөрөө багшаар дамжуулж сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад олон улсад дээд боловсрол эзэмшүүлэх юм. Өнгөрсөн жилийн Enrichment-I хөтөлбөрийн үр дүнд сурагчид багш нараасаа зөвлөгөө авч, дэлхийн шилдэг их дээд сургууль болон сурагч солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцэж, амжилт гаргасан нэлээдгүй сурагч бий болсон.
Хөтөлбөрт хамрагдсан багш нарын маань шавь нар хэдийнэ Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцээд эхэлсэн байгаа нь энэ төрлийн сургалт хөтөлбөрүүдийг цаашид ч тасралтгүй зохион байгуулж байх шаардлагатайг харуулж байна. Мөн Англи хэлний багш нар хоорондоо танилцаж, зарим сургалтуудад багаар хамтран ажиллахдаа бие биенээсээ суралцаж байсан. Энэ нь мөн манай энэхүү хөтөлбөрийн үр дүн гэж хэлж болно...” гэв.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин Сайд Майкл Клечески, Spirit of America-ийн СЕО Жим Хэйк, EducationUSA хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Винсент Флорес, Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн, Лингорсын захирал М.Оюунтуяа нар болон бусад албаны хүмүүсийн төлөөлөл оролцож үндэсний ялагч шилдэг багш нарт шагнал гардуулж баяр хүргэсэн байна.
Ингээд үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан Enrichment-II хөтөлбөрийн шилдэг 30 багштай танилцана уу.