Орчин үетэйгээ хөл нийлүүлэн, шинэ хандлага трендээс хоцрохыг хүсэхгүй байхыг бид хүсдэг шүү дээ. Тэгвэл 21 дүгээр зууны монгол иргэн ямар байх ёстой вэ? Ямар дадлыг эзэмшсэн байвал зохих вэ?
Хогоо ангилан ялгадаг байх
Хог манай улсын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болов. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргасан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсэж, арван жилийн дотор дөрөв дахин нэмэгджээ. Швед нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулдаг бол бид 20 гаруй хувийг л дахин боловсруулж байна. Иймд нийтээрээ хогоо ангилж хэвшвэл хүрээлэн буй орчноо, эрүүл мэндээ ч хамгаалж чадна. Манай улсын дахин боловсруулах үйлдвэрүүд голдуу гялгар уут, хуванцар, цаас боловсруулдаг. Бид энэ төрлийн хог хаягдлаа ангилаад хэвшчихвэл эдгээр үйлдвэр түүхий эдээр дутахгүйн дээр хог тээвэрлэх зардал ч буурах юм. Ангилбал алт, холивол хог гэдгийг санаарай.
Сайн дурын, авлагагүй донор байх
Сайн дурын, авлагагүй донор гэдэг нь цусаа өгсний хариуд ямар нэг шан харамж, төлбөр авдаггүй донор юм. Манай улс бусад орнуудын жишгээр сайн дурын, авлагагүй донорын эгнээнд бүрэн шилжсэн. 2020 оны эцсээр нийт 36500 цусны донор цусаа тогтмол өгч байна. Тэдний ачаар осолд орсон иргэд, мэс засал хийлгэсэн өвчтөнүүд, төрөхийн хүндрэл үүссэн ээжүүд аюулгүй цус сэлбүүлдэг.
Хэдийгээр доноруудын тоо өссөн ч цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ ч өссөөр байгаа юм. Анагаахын салбарт гарч буй ололт амжилтуудын нөлөөгөөр манай эмч нарын эх орондоо хийдэг мэс заслын тоо, төрөл нэмэгдсэн. Энэ хэрээр цус, цусан бүтээгдэхүүний эрэлт дагаад өсдөг байна.
Сайн дурын донорууд бол бусдын амь насыг авардаг, эрүүл мэндийн салбарын энгүй их ачтанууд юм.
Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй байх
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ, бага насны хүүхэд өртлөө гэх сэтгэл эмтлэх мэдээ үе үе гардаг. Дээр дооргүй энэ асуудлыг хөндөж, олон бяцхан үрс, хөөрхий эмэгтэйчүүд энэ харгис хэргийн золиос болсны дараа л бид хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх ёсгүй гэдгийг ойлгож байна. Хүүхдүүд өөрт нь болон бусдад ямар нэг эрсдэл учирвал 108 дугаарыг утсанд хандахаа ч мэддэг болов.
Гэр бүл судлаачид, сэтгэл зүйчид ямар ч хэрэгт гэрч байдаг юм шүү хэмээн анхааруулсаар байна. Иймд таны хөршүүд, таны хүүхдийн найзууд, гудамжинд таарах хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байвал 102, 107, 108 дугаарын утсанд дуудлага өгдөг, хариуцлагатай, мэдрэмжтэй иргэн байгаарай.
Дундаршгүй гэж дүгнэдэг байсан ус дуусдаг баялаг тул зөв ашиглах
Усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, сүү ч дусаадаггүй Монгол соёл бий.
18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой нутагт амьдарна гэсэн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ. Хэрвээ бид усаа энэ байдлаараа хэнэггүй хэрэглэвэл Улаанбаатар ирээдүйд усны хомсдолд орох эрсдэлтэй. Монгол Улс цэвэр усны нөөц багатай орны тоонд багтдаг. Бид хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх, гүний усаар хангаж байна. Энэ нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урттай. Хэзээ ч дуусашгүй мэт санагдавч бидний хэрхэн зөв зүйтэй ашиглахаас усны нөөц шууд хамаарна. ирээдүйн нөөцийг тодорхойлж болно. Иймд шүдээ угаахдаа усаа хаах, ваннаа усаар дүүргэж биш, шүршүүрт орж байх, аяга тавгаа угаахдаа бүгдийг нь хөөсөөр угаасны дараа усаар зайлах, тосгуурт ус дусвал хурдан засуулдаг байх гэх мэт дадлыг өдөр тутам мөрддөг болсноор усны хэрэглээгээ бууруулж чадна.
Саналаа өгдөг, хариуцлагатай сонгогч байх
2020 оноос хойш бид гурав дахь сонгуулиа өгөх гэж байна. УИХ, орон нутгийн сонгуулийн дараа өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Санал хураах үйл явц 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эцэслэсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэжээ. Түр хасав тэмдэглэгээтэй нь 110 773 мянган сонгогч байна. Үндсэн энэ удаагийн сонгуульд 2 040 556 сонгогч саналаа өгнө. Та ч бас тэдний нэг тул сонгуульд оролцож, саналаа өгөөрэй.
Сонгуульд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг бас хариуцлага юм.