Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 20 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Капитрон банк нь энэ жил “ТОП-100 аж ахуй нэгж”-ийн 30-д эрэмбэлэгдэж, банк санхүүгийн салбараас шалгарсан 6 банкны нэг боллоо.
Капитрон банкинд өндөр итгэл үзүүлэн, санхүүгийн үйлчилгээгээ даатгах харилцагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ, тус банкны санхүүгийн шалгуур үзүүлэлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, банкны системд эзлэх байр суурь тэлж, найдвартай байдал нэмэгдэж байгаагийн тод илрэл нь Монгол Улсын “ТОП-100 аж ахуй нэгж”-ийн ТОП-30-д эрэмбэлэгдсэн явдал юм.
Өнгөрсөн хугацаанд Капитрон банк нь “ТОП-100 аж ахуй нэгж”-ийн шалгаруулалтад дараах байдлаар эрэмбэлэгдэн амжилтаа ахиулжээ.
2020 он бидний хувьд түүхэн сорилтын жил байсан. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан бүхий л салбар зогсонги байдалд орж, эдийн засгийн өсөлт огцом буурсан хүндхэн жил болж өнгөрлөө. Гэсэн хэдий ч Капитрон банк нь Эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, харилцагчдадаа санхүүгийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахыг уриалан, харилцагчаа халамжилсан олон ажлуудыг амжилттай зохион байгуулан ажиллалаа.
Тухайлбал, Бид ухаалаг харилцагчдынхаа хүсэл сонирхолд нь нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам бүр сайжруулан хүргэхийн зэрэгцээ цар тахлын хүндрэлтэй үед иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, зээлийн хүүгийн төлөлтийн тодорхой хувийг чөлөөлөх, онлайн гүйлгээний шимтгэл болон олон улс дахь картын гүйлгээний шимтгэл, хураамжийг чөлөөлөх зэрэг ажлуудыг хэрэгжүүллээ.
“Ухаалаг ирээдүйн зүгт” хамтдаа урагшлах Капитрон банкны эрхэм харилцагчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагч түншүүд болон МУ-ын “Топ 30” дахь байгууллагын шилдэг ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье!
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт