УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австрали улсад айлчлах үеэрээ казинод байгаа зураг цацагдсан. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Одоогоор баримт, нотолгоо байхгүй учраас тайлбар өгөх боломжгүй байна. Өглөө Д.Эрдэнэбат гишүүнтэй холбогдсон. Хувь хүний үүднээс сонирхоод орсон нь үнэн, тоглоогүй гэсэн. Хаана ч сонирхоод ороод гарах асуудал шүү дээ. Дэлгүүр, хоршоо ороод л гардаг. Яг мөрий, бооцоо тавиад үйлдэл хийсэн бол ямар хууль дүрэм зөрчсөн юм гэдэг асуудал яригдах байх. Үйлдэл хийгээгүй бол хэн нэгэнтэй асуудал ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Тоглох нэг өөр, ороод сонирхоод гарах бас өөр шүү дээ. УИХ-ын гишүүн гадаад улсад ямар нэг байгууллага, газраар ороход нээлттэй харин тэнд тоглосон эсэх нь чухал. Хаацайлаад байгаа юм биш. Хэн ч бай ажиллаж байгаа казиногоор ороод гарахад хууль зөрчсөн ёс зүйтэй холбоотой асуудал биш. УИХ-ын гишүүн гадаадад ажиллаж байхдаа бар ресторонд орж болохгүй, өндөр үнэтэй зочид буудалд бууж болохгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Төрийн албан хаагчид мөрийтэй тоглох хориотой гээд эрх барьж байгаа нам зарлачихсан. Тэгэхээр тэд хариуцлагаа яаж ярих нь уу харж байя" гэсэн юм.
Хэрэв үйлдэл хийсэн бол АН гишүүндээ хариуцлага тооцох эсэх талаар тэрбээр баталгаа нотолгоо байхгүй, тогтоогдоогүй асуудал тул ямар нэг хариу одоогоор хэлэх боломжгүй. Харин баримт нотолгоо байвал намын ёс зүйн хороонд хандах юм гэдгийг тэрбээр тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ-ын даргатай хамт өндөр дээд хэмжээний айлчлалаар Австрали улсад зорчсон.