Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нарын БҮТЭЭЛИЙН УУЛ нэртэй үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 20-нд Art Space 976 галерейд болно. Тус үзэсгэлэнд гурван видео, хоёр өрөг ажил тавигдах аж. Эдгээр бүтээлүүдийг Булган аймгийн Тэшиг сумын Бүтээлийн Нуруу нэртэй уулын өвөрт хэрэгжүүлж буй археологийн судалгааны үйл явцыг газар дээр нь үзэж судалж, мэдээлэл авч, баримтжуулан туурвижээ.
АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор, нэрт монгол судлаач Уилльям Ханичёрч, түүний хүү мөн археологич Уилльям Гарднэр, Йелийн их сургуулийн профессор Бүрэнтогтохын Жаргалан зэрэг нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй малтлага, лаборатори, судалгааны баг ажиллаж байгаль орчин цаг уурын өөрчлөлт, хүн судлалын чиглэлээр судалгаа хийдэг аж.
Энэхүү археологийн судалгааны төслийг урлагаар дамжуулан олон нийтэд таниулах зорилгоор АНУ-ын Төрийн Департаментын STRAX хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ЭСЯ, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, уран бүтээлчид хамтран БҮТЭЭЛИЙН УУЛ үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн нь 2020 онд АНУ-д олон нийтийн хүртээл болно.