Манай улсад дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага нэн
тэргүүнд хэрэгтэй байна гэж бид олон жил ярилаа.
Энэ хүрээнд оюутан, залуусыг татан оролцуулах, тэдний ажиллах таатай
нөхцлийг бүрдүүлэх нэгэн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Их, дээд сургуулиа төгссөн, төгсөх гэж байгаа оюутнуудад зориулсан “Төгсөгчдийн ажлын байр -жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих” семинар өнөөдөр Төрийн ордонд болсон юм.
Тус семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газар, Монголын оюутны холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа
билээ.Семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлсэн
бөгөөд та бүгдэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Төгсөгчдийн ажлын байр -жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл бичих” семинарт Монголын Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Оюутан залуусаа, Эрхэм хүндэт зочид оо,
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулж буй энэхүү сургалт, семинар 2 дахь жилдээ болж байна.
Миний бие нэг сарын өмнө “Эрдмийн эзэд 3” оюутны хөгжлийн чуулганаар их, дээд сургуулийн шилдэг оюутнуудтай уулзах үед тэд надад хандаж оюутан залууст хөдөлмөр эрхлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах, оюутнууд өөрсдөө энэ ажилд идэвхийлэн оролцох бололцоог өргөжүүлэх тухай ярьж байсан. Би оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудалд байнга анхааралтай хандахыг эрмэлздэг бөгөөд ялангуяа их, дээд сургууль төгсч байгаа залуучууд ажил хөдөлмөр эрхэлдэг болоход нь төр, засгаас зориуд туслан дэмжиж, тодорхой ажил зохион байгуулах ёстой гэж үздэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Ажлын байр шинээр бий болгож нэмэгдүүлэх” талаар дорвитой арга хэмжээ авах тухай гаргасан санал санаачилгыг тухайн үеийн Засгийн газар дэмжин 2007 оныг “Их бүтээн байгуулалт, Шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж олон ажил зохиосон билээ.
Энэ жилийн ажлын хүрээнд МОХолбоо санаачилга гаргаж их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах асуудлаар Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хас банктай идэвхтэй хамтран ажиллаж, зарим шинэ хэлбэрийн ажил зохион байгуулж, нааштай үр дүн гаргасан юм. Тухайлбал, өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Төгсөгчдийн ажлын байр-жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл бичих” сургалтаас өнөөдрийн байдлаар нийт 41 багийн төсөл шалгарч, тэдгээрийн санхүүжилтэнд 111 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогджээ.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн шугамаар банкинд тодорхой хэмжээний мөнгө байршуулж, оюутнуудыг дээд сургуулиа төгсөхөөс нь өмнө төсөл боловсруулуулж, зээл олгох чиглэлээр сургалт зохион байгуулж, улмаар сургуулиа төгсөхөд нь боловсруулсан төслүүдийг нь шалгаруулан хүүгүй зээл олгож, ажлын байраар хангах ажилд шинэлэг арга хэлбэрийг хэрэглэснээр дээрх үр дүн гарчээ.
Энэ ажил 2008 онд ч үргэлжлэх бөгөөд НХХЯ-ны өгсөн мэдээллээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн шугамаар 200 гаруй сая төгрөгийг банкуудад байршуулж, шалгарсан төслүүдийг хүүгүй зээл олгож санхүүжүүлэх юм. Цаашид залуу үеэ ажил, амьдралтай болгох сайн үйл хэрэгт хувийн хэвшлийнхэн, пүүс компаниудын оролцоо нэмэгдэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье.
Мөн ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд оюутны байгууллагаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Оюутны бизнес хөгжлийн төвийг байгуулсан явдал нь сайшаах ёстой ажил хэмээн тэмдэглэж байна.
Оюутан, сурагчдыг эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлээр чанартай сайн сургах, төгсөгчдийг мэргэжлийнх нь дагуу бичил бизнес эрхлэхэд нь сургах, мэргэжлийнх нь дагуу дадлагажуулан чадваржуулах, ажилд зуучлах, хөдөлмөрийг нь үнэлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ингэснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь бидний улс орныхоо ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт мөн билээ.
Оюутан залуусыг ажилтай болгохын тулд ажил олгогчид буюу төр, засаг ба пүүс, компаниудын зүгээс дараахь ажлуудыг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
-Оюутан, төгсөгчдийн нэгдсэн хөдөлмөр зуучлалын вэб сайтыг бий болгож, онлайнаар ажилд зуучилдаг болох,
-Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, оюутны хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
-Төр, засгийн байгууллагууд ажлын төлөвлөгөөндөө оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагааг тусгадаг болох, оюутны хөдөлмөрийн биржтэй холбоо тогтоож, хамтран ажиллах,
-Их, дээд сургууль бүр дээр өөрийн суралцагч оюутныг ажлын байраар хангахын төлөө хөөцөлддөг тогтолцоог бий болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх,
-Гадаад орнуудад оюутан залуусыг ажил хөдөлмөртэй болгох талаар хэрэгжүүлж буй ажлын туршлагыг судалж, хэрэгжүүлэх, -Гадаадад өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирж ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар цогц арга хэмжээ авах зэрэг болно. Эдгээр арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлвэл залуучуудыг ажлын байраар хангах ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна. Ажилтай залуу хүний мөрөөдөл тэмүүлэл ч биелдэг болно. Монгол Улс монгол хүний эрүүл саруул хүсэл мөрөөдөл биелдэг орон болох нь та бидний эрхэм зорилго мөн. .
Та бүхэнтэй уулзаж буй сайхан завшааныг ашиглан нийт оюутан залууст удахгүй болох төгсөлтийн баярын мэндчилгээг уламжилъя.
Анхаарал тавьсанд баярлалаа.