Монгол төрийн түүхэнд анх удаагаа УИХ-ын дарга нь хүсэлтээрээ огцорсон тохиолдол гараад байгаа билээ. УИХ-ын даргын эрхээ хэтрүүлэн ашиглаж хуульд дур мэдэн засвар хийсэн хэмээн Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргуулан байж ажлаа өгсөн Ц.Нямдорж гишүүний төрийн хамгаалалт, хангамжийн талаар УИХ дээр ид яригдаж байна.
Парламентийн засаглалтай орны хувьд засаглалыг тэргүүлж байсан хүнээ УИХ-д сул гишүүнээр байлгахгүй гэсэн таамаг тухайн үед хэвлэлээр гарч байсан. Энэ нь ч одоо биелэлээ олж байгаа бололтой.
Саяхнаас МИ-8 нисдэг тэрэг осолдож 15 хүний амийг авч одсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Онцгой байдлын сайд өөртөө хариуцлага тооцож албан тушаалаасаа сайн дураараа огцрохоо мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн болон ЗТАЖ-ын сайдуудад ч хариуцлага тооцох тухай яригдаж буй. УИХ дахь АН-ынхны хувьд энэ асуудлыг аль хэдийн сөхөж эхэлсэн бөгөөд зарим сайд нарынх нь ч орны хүмүүс тодорхой болсон бололтой.
Тэдний нэг нь Ц.Нямдорж. Өмнө нь УИХ-ын дарга болохоосоо өмнө ХЗДХЯ-ыг тэргүүлж байсан түүгээр ХЗДХЯ-ыг дахин толгойлуулна гэсэн яриа саарал ордон дотор тэнэж эхэлжээ.
Улстөрийн хүрээнийхэн дунд яригдаж буй яриагаар бол ХЗДХ-ийн сайд Д.Одбаярыг төсөв хэтрүүлсэн мөн МИ-8 нисдэг тэрэгний осолтой холбогдуулан бас л улстөржилтөд өртөн суудлаа тавьж өгөх нь бололтой. Уг нь Д.Одбаяр ХЗДХ-ийн яамэнд мэргэжилтэн, газрын даргаас нь эхлэн ажилласан энэ Засгийн газрын чадалтай, чадвартай сайдуудын нэг. Гэвч сонгуулийн өмнөх гарааны жилийн улстөржилтөд өртөн түүнийг ч бас огцруулан, сайдын бялууг дараагийн хүнд хүртээхийг оролдож буй бололтой.
М.Энхлэн