Стандарт, хэмжил зүйн газраас угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хянах, шалгах стандарт боловсруулж буй талаар мэдээлэл хийлээ.
Угаарын хий мэдрэгч манай улсад анх удаа орж ирж, ашиглах гэж байгаа учраас шинээр стандарт боловсруулах шаардлага тулгараад буй юм. Иймээс хамгийн баталгаатай, өндөр үнэлгээтэй гэсэн европын стандартыг орчуулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.
"Угаарын хий мэдрэгч анх удаа монгол улсад орж ирж байгаа учраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран туршилт, шалгалтын ажил хийх гэж байна. Туршилт судалгаа хийгээд стандарт нь батлагдвал цаашдаа өөр асуудал гарахгүй. Тухайн угаарын хий мэдрэгч нь гаднын итгэмжлэгдсэн лабораторид туршигдсан бол оруулж ирж болно" гэж стандарт хэмжил зүйн газраас мэдээллээ.
Угаар мэдрэгч төхөөрөмжийг "UL 2034", "NFPA 720", "BS standarts" зэрэг стандартын дагуу шалгадаг. Агаар дахь угаарын хийн хэмжээ хэдэн PPM (part per million - саяд агуулагдах хэмжээ) байхаас шалтгаалж дохиолол дуугарах хугацаа өөр байдаг аж. Жишээ нь агаар дахь угаар 50 PPM хэмжээтэй гурван цаг болоход дохиолол дуугарч эхэлдэг бол 400 PPM орчинд найман минутын дараа л дуугарна. Учир нь хүн агаар дахь угаарын хийн хэмжээ 50 PPM орчинд наймаас дээш цаг байвал хорддог байна.
Харин стандарт хэмжил зүйн газрын мэдээлснээр одоогоор орж ирсэн байгаа угаарын хий мэдрэгч нь 30 PPM болоход 120 минутын турш, 50 PPM болоход 60 минутын турш, 100 PPM болоход 10 минутын турш дохио өгөх аж.