gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Баярцэцэг: Би өөрийгөө дуучин гэж хэлүүлэх дургүй

Соёл урлаг
2008-04-23
0
Twitter logo

“Элсний нүүдэл” кино­ны дууг дуулсан Б.Баярцэ­цэ­гийг “Олноо таниг­да­хын өмнө” буландаа урь­сан юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Саяхан худалдаанд гар­сан “Хүнийх” цомогт багтсан дуунууддаа клип хийлгэхээр ажиллаж байна. Энэ цомог маань 12 дуутай, түүнээс найман дуундаа клип хийл­гээд бэлэн болсон. Үзэгчдэ­дээ нэг нэгээр нь хүргэхээр төлөвлөж байна. Мөн гурав дахь цомгийнхоо ажилд ороод байгаа. Энэ цомог намайг илэрхийлэх болно. Баярцэцэг гэж ямар хэмжээний дуучин бэ гэдгийг харуулахыг зорьж байна. Миний анхны цомог бол бусдад өөрийгөө танил­цуулах боломжийг олгосон. Гурав дахь цомгийн ихэнх бичлэг Хятадын “Пола артс” компанийн студид хийгдэнэ. Чанартай 4-5 дуунаас бүрдэх болов уу. Эхний дуугаа “UP” продакшны Н.Халиун ахтай хамтарч хийж байгаа.

-Эхний цомог тань орос хэлээр Хятадад гарсан гэ­сэн?
-Намайг Бээжинд хөгж­мийн наадамд явж байх үеэр тэндхийн “Пола артс” дуу бичлэгийн компаниас санал тавьснаар 2006 онд энэ ком­пани­тай таван жилийн гэрээ бай­гуулсан. Одоо тус бай­гуул­лагын гэрээт уран бү­тээлч гэж явдаг л даа. Энэ компани гадаадын уран бү­тээлчидтэй хамтарч ажилла­даг юм. Тэ­гээд Монголоос намайг сон­госон. Гэрээний­хээ дагуу хамгийн анхны цомгоо орос хэл дээр гарга­сан. Бээжин, Гуаньжу, ОХУ руу цомгоо гаргах төлөвлө­гөөтэй байгаа. Хятадууд ма­найхан шиг орос дуунд маш их дуртай юм билээ. Ялан­гуяа Оросын киноны дуунд. Тийм болохоор намайг заавал орос хэлээр дуулах хэрэгтэй гэсэн юм. Уг цомог маань Хятадын талаас санхүүжигд­сэн болохоор тэд­ний хүслээр бүх дуу сонгогд­сон. Би гуйж байж өөрийн дуртай нэг дуу­гаа оруулсан. Энэ цомгийн маань дуунуу­дын давуу тал нь гэвэл дууга­ралт. Мөн хөг­жим талдаа илүү сайн бү­тээлүүд багтсанд байгаа юм. Тус компанитай хамтар­сан хоёр дахь уран бүтээлээ англи болон хятад хэл дээр гарга­хаар бэлтгэж байна.

-Орос болон англи хэ­лээр цомог гаргана гэдэг хэлний нэлээд өндөр бо­ловсрол шаардах болов уу, ер нь та гадаад хэлийг хаана эзэмш­сэн бэ?
-Манай монголчууд хэл­ний авьяастай хүмүүс. На­майг урд байхад хятадаар маш цэвэрхэн ярьдаг монгол­чууд байдаг байсан. Ер нь гадаадынхан ч гэсэн манайх­ныг их үнэлдэг юм билээ. Хэлний авьяастай гэж. Орос хэлний хувьд би багаасаа орос хүүхэдтэй найзалдаг байсан болохоор тэр байх. Мөн Орост суралцаж байсан. Англи хэлийг бол бие даан сурч байгаа.

-Харин мэргэжлийн ту­хайд?
-Би дуучны мэргэжил эзэмшс­энээс гадна нягтлан бодогч мэргэжлээр бакалав­рын зэрэгтэй. Би 40, 50 хүр­чихээд дуулаад зогсохгүй нь мэдээж шүү дээ. Дуулна гэдэг бол миний хүсэл мөрөөдөл, зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг гэж бий боддог. Би өөрий­гөө дуучин гэж хэлүүлэх дургүй. Түүнчлэн хэзээ ч дуучин болчихлоо гэж боддог­гүй. Үргэлж л дутуу байна гэж өөрийгөө чамлаж илүү ихийг сурч мэдэхийг хүсдэг. Шө­нийн клубүүдэд дуулж байгаа маань ч гэсэн өөрийгөө улам илүү боловсруулахын тулд л юм.

-Өдгөө рок, поп урла­гийн тайзнаа маш олон залуу дуучин гарсаар бай­на. Та тэднээс юугаараа ялгарч чадах вэ?
-Хүн болгоны хоолойны өнгө өөр. Миний хувьд хоо­лой­ны өнгөөрөө илүү гэж хэлж чадна. Миний дуулсан дууг дахин хэн ч дуулж ча­дахгүй. Гэхдээ энэ нь чадал­тай гэсэн үг биш. Миний дуул­сан дууг хэн ч дуулсан Баяр­цэцэгийнх байна гээд мэд­чих­дэг болохоор би хоолойны өнгө л гэж хэлнэ.

-Шинээр гарч ирж буй хамтлаг, дуучид хоорондоо нэлээд өрсөлддөг байх?
-Мэдээж өөрийн байр суу­риа олж авахын тулд өрсөл­дөөн бий л дээ. Өсч дэвши­хэд өрсөлдөөн хамгийн чухал гэж би боддог. Гэхдээ одоо­гийн зарим телевиз, FM, ра­дио­гоор хэн дуртай нь л мөн­гөө өгөөд дуугаа цацаж бай­на. Яг үнэнийг хэлэхэд тэд­нээс шаардлага хангах нь ховор шүү дээ. Үүнээс болж сонсогчид маань өнөөгийн рок поп урлагийг муудаж бай­на гэж бодоход хүрээд байгаа гэхэд хилсдэхгүй байна. Тий­мээс тэдгээр цацаж байгаа хүмүүс тодорхой хэмжээний стандарт тогтоож, яг тийм хэмжээнд хүрсэн уран бү­тээлийг цацмаар байгаа юм.

-Хэд хоногийн өмнө таныг хөдөө орон нутагт тоглолт хийж байна гэж сонссон. Сонгуулийнх байв уу, зарим дуучид сон­гуулиар дуулах ханшаа тог­тоочихдог юм билээ?
-Би сая хэд хоног Сэлэнгэ аймагт бие даасан тоглолтоо хийгээд ирлээ. Гэхдээ энэ бол сонгуультай ямар ч хол­боогүй. Сэлэнгэ аймгийн Ал­танбулаг бол миний төрсөн нутаг. Тиймээс энэ аймгийн­хаа үзэгчдэд уран бүтээлээ толилуулсан юм. Түүнээс биш сонгууль биш шүү. Төр­сөн нутагтаа даруухан сүр дуулиан бололгүйгээр тоглол­тоо хийсэн. Үнийн тухайд гэвэл Баярцэцэг төчнөөн төг­рө­гөөр дуулна гэж ханш тог­тоогоогүй ээ. Намайг дуула­хыг урьсан хүмүүс ихэнхдээ миний танил байдаг. Ту­хайн хүн хэдэн төгрөгөөр дуулах вэ гэж асуусан то­хиолдолд л би үнэ хэлж болох юм. Түүнээс би төд гээд тогтоочих нь эвгүй, өөрийгөө хэт үнэлж, биеэ тоосон хэрэг болно.

-Дуучин болох албанд хэрхэн хөл тавьсан бэ?
-Би багаасаа л урлагийн хүн болох гэж тэмүүлсэн. Дуулдаг, бүжиглэдэг, тэр ч бүү хэл дуу зохиогоод л дуулдаг байсан. Намайг аравдугаар ангиа төгсөхөд аав, ээж хоёр эдийн засгийн мэргэжлээр сургах гэхэд би зөрсөөр Соёл, урлагийн их сургуульд орсон юм. 2003 онд эстрадын дууны ангийг төгссөн.

-”Люмино” хамтлагийн “Хүнийх” дууны дахилтыг нь дуулж, энэ дуу нэг хэ­сэгтээ л хит болсон. Тэр үед их сургуульд байсан уу?
-Би их сургуульд орсон цагаас эхлээд л дуулж эхэл­сэн. Таны хэлдэг “Хүнийх” дуу байна. Ер нь тэр үед хип хоп хамтлагуудтай нэлээд хамтардаг байсан. “Ice top”, “Люмино”, Далай гээд л. Бараг хамтраагүй хип хопчид байхгүй юм байна шүү.

-Таны гэр бүлд урла­гийн хүн бий юу, та айлын хэд дэх охин бэ?
-Манай аавын талынхан урлагийн хүмүүс байсан. Элэнц өвөө маань Богд хааны дуучин байсан гэсэн. Түүнээс хойш дараагийн үеийнхэн нь мөн л урлагт зүтгэсэн гэнэ лээ. Тэгэхээр би аавынхаа талыг дагасан юм болов уу. Манайх долоон хүүхэдтэй өнөр өтгөн айл. Би харин яг дунд охин нь. Дээрээ гурван эгч, дороо гурван дүүтэй. Манай аав газар тариалан­гийн инженер хүн байсан. Ээж маань оёдолчин хүн л дээ.

-Гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг вэ?
-Өдөрт төчнөөн цаг зар­цуулдаг гэхгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр зарцуу­лалгүй яахав. Би бүжгийн спортоор хичээллэдэг. За­рим­даа бассейнд сэлнэ. Мөн хоолны дэглэм барьдаг, ца­гаан хоолтон.

-Тэгвэл хувцаслах сти­лийн хувьд?
-Хүмүүс ярьдаг л даа, олны танил хүмүүс бусдаас өөр харагдах ёстой юм шиг. Тэр ч зөв байх л даа. Миний хувьд тоглолтгүй үед бусдаас онцгойроод байхыг хүсдэггүй. Энгийн л байдаг. Гэхдээ тайзан дээр энгийн байх дургүй. Эмэгтэйлэг, ихэмсэг байхыг хичээдэг.

-Бүсгүйчүүдийн гоо сайх­ны хагалгааны хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Би үүнийг байх ёстой зүйл гэж боддог. Хүмүүс эхээс төрсөн, байгалиас за­яа­сан гээд л ярьдаг. Хүн нэг л удаа амьдарна шүү дээ. Тийм болохоор үнэхээр зөв шийдвэр гаргаад хийлгэвэл болно л гэж боддог. Зарим хүмүүс зөв шийдээгүйн ул­маас зохиогүй, эвгүй хараг­дах нь тохиолддог.

-Өөрийнхөө зан аран­шинг тодорхойлбол...
-Би аливаа юмыг дотроо хадгалаад байж чаддаггүй, шулуухан хэлчихдэг зантай. Бас их өрөвчхөн.

Т.Гэрэлмаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан