gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

GoGo.mn мэдээллийн шилдэг сайтаар шалгарлаа

Нийгэм
2019-12-30
1390
Twitter logo

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооноос хамтран Цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгууллаа.

Энэ үеэр мэдээллийн шилдэг сайт, сайтын шилдэг сэтгүүлч, төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, шилдэг технологи нэвтрүүлсэн сайт зэрэг нийт арван номинац шилдгүүдийг шалгаруулсан юм.

Ингээд 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй GoGo.mn 2019 оны мэдээллийн шилдэг сайтаар шалгарлаа.    

2019 ОНД GOGO.MN САЙТЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД:

“ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧЬЕ” ДЭД ЦЭС НЭЭВ

Сэтгүүлч А.Наранцацрал “Хүчирхийллийг үл тэвчье” дэд цэсийг хагас жилийн турш дагнан хөтөлж, зөвхөн энэ сэдвээр 37 контент үйлдвэрлэв. Гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрсэн талаар бид өдөр бүр ярьдаг ч энэ асуудлыг өргөн хүрээнд, ул суурьтай шинжилдэггүй. Хэн нэг хөөрхийлөлтэй бүсгүй эсвэл хүүхэд амиа алдсан эсвэл хохирсон, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэх шуугиан гарах бүрд гэмт хэрэгтнийг нийтээрээ жигшин зэвүүцэж, хэдэн өдрийн турш ярианы сэдэв болгоод л удалгүй мартдаг.

Иймд нийгмийн асуудлыг түлхүү хөндөн бичдэг сайтын хувьд GOGO.MN 2019 онд гэр бүлийн хүчирхийлэл гэх сэдвийг тал бүрээс нь хөндөхийг гол зорилгоо болгосон юм. Сэтгүүлч А.Наранцацрал Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, хохирогчид, мэргэжилтнүүдийн ярилцлага, асуудал хөндсөн нийтлэл, сэтгэл зүйчийн зөвлөгөө, уншигчийн захидал, комик гэх мэт сэтгүүл зүйн олон төрлөөр мэдээ, сурвалжилгаа бэлтгэсэн юм. Мөн гудамжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд иргэд ямар хариу үйлдэл үзүүлэхийг тандан мэдэх зорилготой, богино видео ч бэлтгэсэн юм. 

Ингэхдээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ямар ч төрлийн хүчирхийллийг үл тэвчих уриалгыг гол зорилгоо болгон, жендерийн мэдрэмжтэй контент бэлтгэхэд анхаарч, шинэлэг загвар, өнгө хийцийг чухалчлав.          

Дээрх контентуудыг бэлтгэхэд бидэнтэй хамтран ажиллаж, мэргэжлийн туслалцаа үзүүлсэн ЦЕГ, НҮБ-ын Хүн амын сан, Сэтгэл зүйн үндэсний хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн үндэсний хороо зэрэг мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийлж байна.   

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ЗУРГАН ӨГҮҮЛЭМЖ

Зам тээврийн ослын тоо жилээс жилд өсөн, дайн тулаантай орнуудад амиа алдаж буй иргэдээс ч олон хүн манай улсад зам дээр амиа алддаг. Ялангуяа хавар зуны дулаан өдрүүдэд дийлэнх осол гардаг байна. Иймд GOGO.MN Японы ЖАЙКА байгууллага, Тээврийн цагдаагийн албатай хамтран цуврал, зурган өгүүлэмжүүд бэлтгэн уншигчдад хүргэв.

Аялал зугаалгын үеэр иргэд олноороо хөдөө явцгаадаг. Тооны хувьд зам тээврийн ослын дийлэнх нь нийслэлийн зам дээр гардаг ч амь насанд халтай буюу ноцтой ослууд орон нутгийн зам дээр гарсаар байна. Иймд бид зам тээврийн осол ямар орчин нөхцөлд гардаг, осол болохын өмнө машинд ямар яриа өрнөсөн, аймшигт осолд бидний л нэг адил хүмүүс өртдөг, залуу жолооч нар санамсар болгоомжгүйгээс ямар алдаа гаргадгийг зургаар дүрслэн харуулсан юм. Ингэхдээ Тээврийн цагдаагийн албанаас хийдэг, судалгаанд үндэслэсэн.

Дээрх зургуудыг “Монгол контент” компанийн мэргэжлийн зураачид зохиолын дагуу зурсан юм.

МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ НАРЫН БҮТЭЭЛИЙГ ӨРГӨН АШИГЛАЖ БАЙНА

GOGO.MN Монголд анх удаа “Комик” цэс нээн, олны анхаарлыг татсан үйл явдал, сэдвийн дагуу комик зургууд зурж, нийтэлдэг. Цаашид бид зөвхөн комик гэлтгүй, гэмт хэрэг, шүүх хурлын шийдвэр зэргийг мэдээлэхдээ зураг ашигладаг, олон улсын жишгийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн зургаадугаар сард бид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН бичлэгийг дээрх зургаар илэрхийлсэн юм. Учир нь олныг хирдхийлгэсэн, хүүхэд, ахмад настан, жирэмсэн эхэд сөргөөр нөлөөлж болзошгүй видео бичлэг, гэрэл зургийг тэр чигээр нь нийтлэх нь нийтлэлийн бодлогод тохирохгүй байв.    

GOGO.MN САЙТЫН САЙЖРУУЛАЛТ

Бид дизайн, технологио таван жил тутамд шинэчилдэг.  Энэ дагуу өнгөрсөн есдүгээр сард уншигчдадаа шинэ өнгө төрх бүхий сайтаа танилцуулав.

Бүтэн жилийн турш үргэлжилсэн шинэчлэлтийн өмнө бид өөр өөр ажил мэргэжил, насны бүлгийн уншигчдаас санал асуулга явуулж, аль цэсийг илүү уншдаг, сайтын аль хэсэг анхаарлыг нь шууд татдаг, баннерийн байрлал мэдээ уншихад нь саад болж буй эсэхийг мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран санал асуулгын үндсэн дээр тогтоосон юм.

Ингээд олон цэстэй байх нь мэдээ хайж олоход хүндрэл учруулдгийг харгалзан, цэсээ цөөлж, уншигч мэдээ уншихад илүү хялбар болсон функцуудыг (уншигч хүсвэл үсгийн фонтоо томруулж эсвэл жижигрүүлж болно. Мөн мэдээний дэлгэрэнгүй эсвэл яарсан үедээ зөвхөн хураангуйг унших сонголтыг нэмэв) ашиглав.

Үүний сацуу технологидоо хөрөнгө оруулалт хийснээр аюулгүй байдлаа сайжруулан, Монголоос төдийгүй хилийн чанадаас ч илүү хурдан нэвтрэх боломжийг нээв.

АВЛИГЫН ТАЛААР ИЛ МЭДЭЭЛДЭГ ЦАХИМ ХУУДСААР GOGO.MN-ИЙГ НЭРЛЭВ

Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгааг Азийн сан, Сант Марал сантай хамтран 14 дэх жилдээ хийжээ. Сант Марал сангийн судалгааны ажлын баг өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд мэдээлэл цуглуулжээ. Эхний 18 судалгааны санал асуулгыг судлаач судалгаанд оролцогчтой ганцаарчилсан ярилцлага  хийх замаар асуумж бөглөх арга ашиглан хийжээ. Мөн энэ онд компьютерийн тусламжтайгаар ярилцлага хийх аргыг нэвтрүүлэн, түүврийн хэмжээг 1500 болгон нэмжээ.

Судалгаанд оролцогчдоос “Авлигын талаарх мэдээллийг ил болгодог, аль цахим хуудсыг та хамгийн их уншдаг” вэ гэж асуухад дийлэнх нь GoGo.mn гэж хариулжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан