Аливаа улс үндэстний соёл сэтгэлгээг илтгэж, түүхийг өгүүлэх бат дархлаа нь хэл бөгөөд хэлний дархлаа нь үгийн сан, бичгийн хэлд оршино. Тиймээс таны үгийн сангийн мэдлэгт нэмэр болгож дараах үгсийг мэдэхгүй нэгэнд нь таниулж, мэддэг нэгэнд нь сануулж буй.
Бид та бүхэнд зарим гадаад үгсийг "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн дагуу хэрхэн зөв бичих талаарх мэдээллийг хүргэж байна. Үгсийн утгыг "Монгол хэлний их тайлбар толь"-оос авав.
АРМАТУР /гадаад үг/
Товч утга 1. Барилгын даац бэхэлгээний төмөр
Товч утга 2. Төмөр бетон бүхий байгууламж, төхөөрөмж
Жишээ:
- арматур зангидах (ган хэлхээ зангидах)
- арматур төмөр (бетон цутгахад хэлхэж хийх хэлхээ төмөр)
Хувилал:
- Арматурын [харьяалах Т.я.]
- Арматурт [өгөх Орших Т.я.]
- Арматурыг [заах Т.я.]
- Арматураас [гарах Т.я.]
- Арматураар [үйлдэх Т.я.]
- Арматуртай [хамтрах Т.я.]
- Арматур луу [чиглэх Т.я.]
- Арматураа [ерөнхийлөн Хамаатуулах]
Хөрш үг:
- Арматурчин
- Армах
- Арми
- Арнаг
- Арс
- Арсайлгах
- Арсайлдах
- Арсайх
АРБИТР /гадаад үг/
Товч утга 1. Зарга маргааныг шүүн таслах газар
Товч утга 2. Аж ахуйн нэгж, байгууллагын хоорондох өмчийн холбоотой маргааныг шийдвэрлэгч байгууллага, хөндлөнгийн шүүн таслагч
Жишээ:
- арбитрын ажиллагаа (талуудын хооронд гарсан маргааныг арбитрын хэлэлцээр болон хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ажиллагаа)
- арбитрын бүрэлдэхүүн (тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулж буй нэг ба хэд хэдэн арбитрч)
- байнгын арбитр (арбитрын ажиллагааг байнга эрхлэн явуулах зорилгоор байгуулсан арбитр)
- түр арбитр (талууд тодорхой маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор нэг удаа байгуулсан арбитр)
Хувилал:
- Арбитрын [харьяалах Т.я.]
- Арбитрт [өгөх Орших Т.я.]
- Арбитрыг [заах Т.я.]
- Арбитраас [гарах Т.я.]
- Арбитраар [үйлдэх Т.я.]
- Арбитртай [хамтрах Т.я.]
- Арбитр луу [чиглэх Т.я.]
- Арбитраа [ерөнхийлөн Хамаатуулах]
Хөрш үг:
- Арбитрч
- Арваа
- Арваад
- Арваадай
- Арваадхан
- Арваалж I
- Арваалжгана
- Арваан
АРИФМЕТИК /гадаад үг/
Товч утга. Тоо бодлого, тооны энгийн үйлдэл (дөрвөн аргын тоо) тэдгээрийн харилцан үйлдлийг судалдаг тооны ухааны нэг салбар
Жишээ:
- арифметикийн бодлого (тоо бодлого)
- арифметикийн дундаж (хэд хэдэн тооны нийлбэрийг нэмэгдэхүүний тоонд хуваасан ноогдвор)
- арифметик прогресс (дараалсан хоёр гишүүний ялгавар өөрчлөгдөхгүй байх тоон дараалал)
Хувилал:
- Арифметикийн [харьяалах Т.я.]
- Арифметикт [өгөх Орших Т.я.]
- Арифметикийг [заах Т.я.]
- Арифметикаас [гарах Т.я.]
- Арифметикаар [үйлдэх Т.я.]
- Арифметиктай [хамтрах Т.я.]
- Арифметик руу [чиглэх Т.я.]
- Арифметикаа [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Арктик
- Арлагч
- Арлан
- Арлах
- Арлуулах