Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сард хар тамхины хэргээр саатуулагдсан. Шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон боловч 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан билээ.
Дуучин Б.Амархүү өөрийн гаргасан гэмт үйлдлийнхээ төлөө өөрийгөө буруутгаж, дахин ийм зүйлд холбогдохгүй гэдгээ мэдэгдэж, гэр бүлийнхэн болон Монголын ард түмнээс уучлалт гуйлаа.
Тэрбээр, Би дэмий зүйлд орооцолдож, сэтгэлийг тань чилээж байсандаа ээж, аав, эхнэр хүүхэд, ах дүү нар, миний уран бүтээлийг сонсдог бүх монгол түмнээсээ уучлалт гуйж байна. Дахиж би ийм зүйлтэй огт орооцолдохгүй. Та бүхнийхээ итгэл хайрыг дахин олж авахын төлөө хичээх болно. 2006 оны “Народный артист” тэмцээнээс хойш Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явсан. Чаддаг бол Монголынхоо нэрийг дахин олон улсад гаргахыг хичээн уран бүтээлээ туурвих болно. Намайг өмөөрсөн, шүүмжилсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхнийхээ хайрыг эргүүлэн авахын төлөө хичээх болно. Монголын залуус хар тамхи, архинаас хол байгаасай гэж хүсэж, “Эрүүл Монголын төлөө” хөдөлгөөнд нэгдэж байна” гэж мэдэгдэв.