Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Сэргээгдэх эрчим хүчний ѳнѳѳгийн байдал, санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний тѳв ТѲҮГ газрын Ерѳнхий инженер, Судалгаа тѳсѳл хѳтѳлбѳрийн хэлтсийн дарга Э.Баяржаргалын ярианаас хүргэж байна.
"Сэргээгдэх эрчим хүчний бодлогын баримт бичигт дурдсанаар Улсын нийт эрчим хүчний нөөцөд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 2020 онд 20 хувь, 2025 онд 25 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. 2019 оны байдлаар энэ үзүүлэлт 7.1 хувьтай байна.
Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монголд цэлмэг өдрийн тоо их буюу 270-300 өдөр байдаг. Нарны эрчим хүчийг одоогийн байдлаар дулаан гаргах, цахилгаан гаргах гэсэн хоёр төрлөөр ашиглаж байна. Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар салхин болон нарны эрчим хүчийг ашиглах арвин нөөц бий. Говийн салхин эрчим хүчний нөөц нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 16.2 хувийг хангах чадвартай бол Говийн нарны эрчим хүчний нөөц нь Хятадын эрчим хүчний 92.2 хувь, Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 орчим хувийг хангах боломжтой.
Харин усны эрчим хүчний нөөцийг улсын хойд болон баруун хойд хэсгээр ашиглах боломжтой.
Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн 72 хувийг салхин цахилгаан станц, 11 хувийг нарны цахилгаан станц, 17 хувийг усан цахилгаан станц эзэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний таван төрөл байдгаас манай улс нар, салхи, усны эрчим хүчийг ашиглаж биомасс, гүний дулааныг ашиглахгүй байна"
Хэлэлцүүлэгт мөн Европагрид Монголын хийн сүлжээ ХХК-н зѳвлѳх, ТУЗ-ийн гишүүн Н.Тэгшбаяр оролцсон. Тэрээр "Монгол улс өөрөө хий олборлодог. Олборлосон хийгээрээ цахилгаан гаргаж чаддаг болбол эрчим хүчний салбарт дараагийн хувьсгал бий болох юм" хэмээв.