Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжим “Цөмөөхэй балет” Гавьяат жүжигчин, балетчин Дугараагийн Алтанхуягийн найруулгаар зургаа дахь жилдээ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ.
Зул сарын баярт умбасан тансаг харшид ноёд хатагтай нар вальс эргэж, шидтэнүүд хүүхдүүдэд бэлэг тараана. Хамгийн сүүлд үлдсэн зэрэмдэг модон хүүхэлдэйг хэн ч авахыг хүссэнгүй. Клара охин л хүүхэлдэйг авч, нандигнан хайрлана. Баяр өндөрлөж, зочид буцав. Хүмүүс зүүд нойрондоо умбах цагаар царай муут модон хүүхэлдэйн үзэсгэлэнт ханхуу болон хувирч, Клара охинтой бүжиглэв. Үлгэр ийн эхэлж, бүжгэн жүжиг Кларагийн зүүдэн дунд үргэлжилнэ.
Ганган даашинз гялтганасан титэмтэй охид, костюм ёслолын хувцсаа ном дэгээр нь өмссөн жаахан хөвгүүд ээж, аавын хамтаар ирсэн нь Дуурийн театрын энэ үдшийн анхаарал татам үзэгчид байв.
“Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ сарын 20, 21, 27, 28-ны өдөр 12.00, 19.00 цагаас нийт найман удаа тоглох бөгөөд тоглолт бүрийн Клара охин, Ханхүү, гүнжийн дүрийг өөр өөр уран бүтээлчид амилуулна. УДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруул, Нандинцэцэг, Даваадорж, Б.Мөнхнаран, Мөнхжин, С.Нямжаргал, Б.Төгөлдөр, балетын гоцлооч Б.Эрдэнэболд нар дараа дараагийн тоглолтуудад гол дүрүүдийг амилуулах юм.
Баасан гарагийн үдшийн нээлтийн тоглолтод Кларагийн дүрд нийслэлийн 23 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч Б.Анаргэрэл, Ханхүүгийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, гүнжийн дүрийг ОХУ-ын Пермь хотын театрын балетчин Булган нар бүтээсэн юм.
Театрын хонх аядуухан жингэнэснээр үзэгчид суудлаа эзэлж, товлосон цагтаа хөшиг нээгдэв. Ганган даашинз гялтганасан титэмтэй охид, костюм ёслолын хувцсаа ном дэгээр нь өмссөн жаахан хөвгүүд ээж, аавын хамтаар ирсэн нь Дуурийн театрын энэ үдшийн анхаарал татам үзэгчид байв. “Хоёр цаг үргэлжлэх хоёр үзэгдэлт сонгодог бүжгэн жүжгийг үзэхэд тэдний тэвчээр алдрах болов уу” гэсэн шүү юм бодон танхимд орлоо.
Хээнцэр хөшиг унжлагатай тансаг харшид өнгө өнгийн гэрлэн чимэглэл бүхий сүрлэг мөнх ногоон гацуур засаж, гацуурын дэргэд ганган даашинзтай охид, хээнцэр залуус П.И.Чайковскийн хүчтэй, хөнгөн хэмнэлт симфонийн аялгуунд эрч, гоо сайхны сацруулан бүжиглэх нь балетийн гайхамшиг. Цасан ширхэг хаялсан ойн захад ч бүжиглэсээр байх нь аргагүй л үлгэрийн цэнхэрхэн ертөнц.
Ханхүүгийн дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, гүнж Булган нарын гоцлол хийгээд хоршил нь онцгой агаад үсрэлт, эргэлт, нисэлт зэрэг ур чадвар, техник шаардсан үзүүлбэр бүхэнд үзэгчид “Браво!” хэмээн алга ташиж, баяр хүргэх нь урамтай.

Шинэ жилийн баярт үдэш хүрэн баавгай, бүжин туулайнууд зэрэг ойн амьтдын сонгодог бүжгийн үзүүлбэрүүд ч хүүхдүүдийн сонирхлыг татаж, дуу алдуулна. Дуурийн театрын арын эгнээнд суусан би бяцхан үзэгчид яаж тэвчээр алддаг бол гэсэн үгүй аж, дундаа 10 минут завсарлагатай хоёр цагийн балетийг суудлаасаа өндийхгүй, элдэв чимээ шуугиан гаргахгүй үздэг 4-10 гаруй насны үзэгчид төлөвшиж байгаа нь сайхан.
Анх 1892 онд Ленинград хотын Марийнскийн театрт тоглосноос хойш 127 жилийн түүхэнд дэлхий 120 гаруй оронд арванхоёрдугаар сард уламжлал болон тоглосоор ирсэн алдарт “Шелкунчик”-ийг Оросоос Москва, Ленинград, Англи, Америк, Франц зэрэг улс орон бүрийн алдартай театрууд өөр өөрийн өнгө төрх, шийдлээр тоглосоор иржээ.
Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг Америкийн Бостон балетад ажиллаж байхдаа Бостон балетын тавилт, хувцас дэглэлт, тайз декорациар Монголынхоо үзэгчдэд хүргэхээр уйгагүй ажилласаар зургаан жилийн өмнө анх дэлхийн стандартад хүрсэн анхны “Цөмөөхэй” УДБЭТ-т тоглож байв.
“Балетийн тайз засал, 200 гаруй бүжигчдийн хувцас хэрэглэлийг Америкаас худалдаж авч, тээвэрлэн авчрахад 200 мянга гаруй ам.доллар зарцуулсан” хэмээн түүнээс таван жилийн өмнө ярилцлага авахад хэлж байв. Ийнхүү Монголын хүүхдүүд дэлхийн чанарт хүрсэн “Цөмөөхэй”-тэй болсон билээ.
2019 оны “Цөмөөхэй”-д УДБЭТ-ын мэргэжлийн балетын бүжигчид, Балетын хөгжлийн сангийн бүжигчид, суралцагчдаас гадна бүжгэн жүжигт дуртай 200 орчим хүүхэд оролцон тоглолоо. Тэднээс цөөн тооны мэргэжлийн балетчин төрнө. Бусад нь хүүхэд насны сайхан дурсамж үлдээнэ, сонгодог урлагт хайртай үзэгчид болж төлөвшинэ. “Цөмөөхэй” зөвхөн тоглолт биш урлагаар дамжуулан хүүхэд залуусыг хүмүүжүүлэх нийгмийн ач холбогдолтой. Цөмөөхэйг үзэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна” хэмээн балетчин Д.Алтанхуяг ярив.
Дэлхийн бусад улс орнууд ийм замаар хүүхэд багачуудаа сонгодог урлагт татан оруулдаг жишиг өнгөрсөн 100 гаруй жилийн түүхэнд нэгэнтээ тогтжээ. Монголын бяцхан үзэгчид ч сонгодог урлагаар хүмүүжил, төлөвшлөө олох үндэс суурь тавигдлаа.
Энэ жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын харьяат тайгын хүү Б.Сугараа “Цөмөөхэй”-д цэргийн дүрд тоглож байна. Тайгын хүү бүжгэн жүжигт тоглохоор аав, ээжийн хамтаар Улаанбаатарт анх удаа ирлээ. Хүү бүжгэн жүжгийн бэлтгэл хийхийн зэрэгцээ хотын хүүхдүүдтэй нөхөрлөж, хоттой танилцсан нь түүний хүүхэд насанд мартагдашгүй дурсамж үлдээх нь лавтай.
Дэлхийн бусад улс орнууд ийм замаар хүүхэд багачуудаа сонгодог урлагт татан оруулдаг жишиг өнгөрсөн 100 гаруй жилийн түүхэнд нэгэнтээ тогтжээ. Монголын бяцхан үзэгчид ч сонгодог урлагаар хүмүүжил, төлөвшлөө олох үндэс суурь тавигдлаа. Нээлтийн тоглолтод гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн бүжиглэхийг харах гэж, Пермь хотын театрын балетчин Булган гүнжийг хэрхэн амилуулахыг харах гэж ирж байна. Алга нижигнүүлэн ташиж, тэдэнд баяр хүргэж байна.
2018 онд дөрөв тоглосон бол энэ жил найман удаа тоглохоор төлөвлөжээ. 27, 28-ны тоглолтуудын тасалбар борлогдож дуусаж байгааг билет захиалгын цахим хуудаснаас харж болохоор байна. Эцэст нь Монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залуус, сонгодог урлагт хайртай үзэгчдийг алдарт “Шелкунчик”-ийг гоо сайхан, яруу тансгийн илэрхийлэл, дэлхийн өндөр стандартаар нь хүргэж буй Гавьяат жүжигчин, балетчин Дугараагийн Алтанхуяг Танд, бүжгэн жүжгийн нийт уран бүтээлчдэд халуун баяр хүргэж, баасан гарагийн яруу үдшийн тэмдэглэлээ өндөрлөе.