gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэв

Э.Онон
Боловсрол
2019-12-06
1
Twitter logo

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байна. Дэлхий дахинаа боловсролын чиг хандлага, сургалтын арга, агуулга, суралцах орчны хувьд хурдтай өөрчлөгдөж, мэдээлэл харилцааны технологийн тусламжтай сурах боломжууд ихээр нэмэгдсэн өнөө үед иргэдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн чанартай боловсрол эзэмшүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шинэ хандлагаар авч үзэх хэрэгцээ үүсч байна.

Энэ хэрэгцээнд тохирсон эрх зүйн орчин бүрдүүлэхээр Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулж, холбогдох байгууллага, олон нийтээс санал авах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Үүний нэг нь БСШУСЯ-ны харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудын удирдлага, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын байгууллага, багш нарын төлөөлөлд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулж, хэлэлцүүлжээ.

Салбарын бус 17 хуулиар зөвхөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг хуульчилсан байдаг 

Жишээ нь тус үзэл баримтлалд нэг цогц боловсролын хуультай байх, сургалтын хөтөлбөр агуулгыг зөвхөн Боловсролын хуулиар зохицуулж байх нь оновчтой гэж үзэн тусгажээ. Учир нь боловсролын салбарын гол хуулиудаас гадна 50 хуулийн 270 гаруй зүйл заалтаар сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын харилцааг зохицуулж байна. Тухайлбал, салбарын бус 17 хуулиар зөвхөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг хуульчилсан байдаг байна.

Энэ мэт эрх зүйн орчны хувьд засаж сайжруулах шаардлагатай олон асуудлуудыг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгажээ. Боловсролын тогтолцоо, боловсрол эзэмших арга хэлбэр, сургалтын байгууллагын хэв шинжийг сайжруулах, өөрчлөх, шинэчлэх, Багш бэлтгэх, багшийн хөгжил хамгааллыг сайжруулах, Суралцагчийн эрх, баталгааг хангахтай холбоотой үзэл баримтлалд тусгасан асуудлаар хэлэлцүүлгийн үеэр асуулт хариулт өрнүүлж, оролцогчид саналаа хэлжээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан