БСШУСЯ-аас Ерөнхий боловсролын зарим сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.
Тэдний дунд Ерөнхий боловсролын 29 болон 116 дугаар тусгай сургууль байгаа юм. Жил гаруйн өмнө 116 дугаар сургуулийн багш, алба хаагчид хуучин захирлаа дахин томилогдсоныг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байсан. Учир нь тус суруульд нэг жилийн хугацаанд дөрвөн захирал үүрэг гүйцэтгэгч хэлбэрээр солигджээ.
Сонгон шалгаруулалтын шаардлагад тусгай хэрэгцээт боловсрол, боловсрол судлал, сэтгэл судлал, боловсролын болон төрийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх, туршлага мэргэжлээрээ 8-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх хэмээн заажээ.
Шалгаруулалтад оролцохыг хүссэн горилогчид өөрийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын III байрны 215 тоот өрөөнд 2019 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.