gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Болд: Гашуунсухайтаар нэвтрэх машины тоо огцом буурч, зэсийн баяжмалын тээвэрлэлт бүрэн зогссон

Б.Чимэг
Эдийн засаг
2021-04-06
111
Twitter logo

Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос урд хөрштэй хиллэдэг боомтуудын үйл ажиллагааны талаар тодруулга мэдээлэл авсан юм.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур манай улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын тал монгол машиныг нэвтрүүлэхийг хязгаарлаж буйгаа мэдэгдсэн.

Манай улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс Эрээн хотод байрлаж тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг бэлтгэж, урагш гаргаж, өнөөдрийн байдлаар 70 жолоочийг байнга байрлуулан ажиллуулж байна. Хоёр улсын хилийн дундын бүсэд ачааны машины жолооч солих зарчмаар улс хоорондын тээвэрлэлтийн дэглэмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас мөрдөж эхэлсэн. Уг нөхцөлийн хүрээнд 2021 оны гуравдугаар сарын дунд үе хүртэл тээвэрлэлт хэвийн байв.

Дорноговь аймагт коронавирусын халдвар илэрсэн тул Замын-Үүд - Эрээн авто замын боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн хөдөлгөөнд нөлөөлж, өнгөрсөн сарын 23-ны өдрөөс хятадын тал машин хүлээж авахгүй байна. Гэхдээ өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хятадын талаас өдөрт дунджаар 76 тээврийн хэрэгсэл буюу 911 ачааны авто машин хилээр орж ирсэн. Бараа материалын импорт бүрмөсөн зогсоогүй, үргэлжилж байна. Хүндэрсэн нөхцөлийг сайжруулах үүднээс хятадын талтай дипломат шугамаар ярилцсаны дүнд энэ сарын 7-ноос өдөрт 20-30 машиныг урагш гаргахаар тохиролцсон.

Өдөрт дунджаар 30 нүүрс тээврийн машин улсын хилээр гарч байна. Он гарснаас хойш өдөрт дунджаар 450 нүүрсний машин, 80-90 зэсийн баяжмал нэвтэрч байсантай харьцуулахад 10 дахин буурсан үзүүлэлт юм.

Олон нийтийн дунд хил хаасан гэх буруу ойлголт яригдаж буйг залруулахыг хүсье. Өөрөөр хэлбэл Замын-Үүд төмөр замын боомтоор тээвэрлэлт хуваарийн дагуу хэвийн явж байна. Харин цар тахлаас шалтгаалж Замын-Үүд авто замын боомтын ачаа тээвэр хоёр дахин буурсан ч бүрмөсөн зогсоогүй, бага боловч өргөн хэрэглээний бараа, импортын бүтээгдэхүүн оруулж байгаа тул барааны хомстол үүсгэхгүй.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Дорноговь, Өмнөговь аймгийг ногоон бүс хэмээн зарлаж, орон нутгийн орох-гарах хөдөлгөөнийг хориглосон. Цаашид өмнөд бүс нутагт өвчин бүртгэгдэхгүй тохиолдолд хэвийн байдалд шилжих боломжтой. Замын-Үүд боомтоор нэвтрэх машины тоог шат дараатай нэмэхийн төлөө Гадаад харилцааны яам, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд идэвхтэй ажиллаж, сэтгэл зовниж байна.

-Өнгөрсөн сарын 12-нд “Оюу толгой” компанийн хоёр ажилтнаас халдвар гарсны дараа Гашуун Сухайт-Ганц мод боомтоор нэвтэрдэг машины тоо буурсан. Одоо байдал ямар байна вэ?
-Өмнөговь аймгийн нутагт байрлах Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй жолооч нараас хятадын талд Полимеразын гинжин урвал /PCR/-ын шинжилгээ авч, уг шинжилгээний хариу хүчинтэй байх тав хоногийн хугацаанд хилээр машинаа барьж, чөлөөтэй нэвтэрч байсан. Гэтэл зарим уул уурхайн компанид коронавирусын тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын тал Гашуунсухайт боомтоор нэвтрэх жолооч нараас өдөр бүр Полимеразын гинжин урвал /PCR/-ын шинжилгээ авч, тухайн өдөртөө хүчинтэй байх шаардлага тавьсан. Үүний улмаас өнгөрсөн сарын 16-наас Гашуунсухайтаар нэвтэрсэн машины тоо огцом буурч, зэсийн баяжмалын тээвэрлэлт бүрэн зогссон. Өдөрт дунджаар 30 нүүрс тээврийн машин улсын хилээр гарч байна. Он гарснаас хойш өдөрт дунджаар 450 нүүрсний машин, 80-90 зэсийн баяжмал нэвтэрч байсантай харьцуулахад 10 дахин буурсан үзүүлэлт юм.

Хил, боомтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол, Хятадын Гадаад харилцааны яамд Ковид-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цахим уулзалтын механизмын III дахь уулзалтыг гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Үүсээд бус нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Энэ механизмын хүрээнд тохиролцон хэрэгжүүлж буй хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийн явцыг дүгнэж, цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр улсын гадаад худалдааны чухал боомтын үйл ажиллагаанд тулгарсан хүндрэлийг шийдвэрлэх боломжийн талаар ярилцаж, цар тахлын дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд зорчих, ажиллах хүчин нэвтрүүлэх ажлыг аль болох богино хугацаанд хэвийн болгохын төлөө хамтарч ажиллахаар тохиролцсон.

Хятадын талаас манай улсын коронавирусын дэгдэлтийг анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлж, нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хилийн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг шат дараатай хэвийн болгохын төлөө хамтарч ажиллахад бэлэн байгаагаа онцолсон. Цаашид аажмаар ачаа тээвэр сайжирна гэж найдаж байна.

-Урд хөршийн манайтай хиллэдэг аймгуудад халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Сүүлийн үед манай улстай хиллэдэг Өвөрмонголын  өөртөө засах орон, Шинжаан уйгурын өөртөө засах оронд коронавирус халдвар бүртгэгдээгүй. Үндсэндээ хятадын дотоодод ногоон бүсэд тооцогдох болсон тул манай улсаас өвчин халвдарлахаас болгоомжилж, урьдчилан сэргийлж байна.

-Урд хөрштэй хиллэдэг, бусад боомтуудын үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Шивээхүрэн боомтоор хил нэвтэрч байсан жолоочоос коронавирус илэрсний улмаас хятадын тал тус боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоох талаар мэдэгдсэн. Гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурлаа.  

Монгол, Хятадын хилийн бусад боомтын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн байна. Тухайлбал, Булган-Такашикен боомтоор өдөрт дунджаар 80-100 машин улсын хилээр нэвтэрч байна. Энэ боомтын цагийн хуваарийг уртасгах талаар хятадын талтай тохиролцож, гуравдугаар сарын 1-нээс амралтын өдрүүдэд ажиллах болсноор нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл бүрдлээ.

- Танд баярлалаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан