НИТХ-ын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын 2020 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн төсөлд нийслэлийн авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэхээр НИТХ-д өргөн мэдүүлсэн байна. Татварыг ийн огцом нэмэх нь иргэдэд дарамт болох хэдий ч зам дээр түгжирч зогссоноор үүнээс их мөнгийг алдаж байгаа” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярив.
НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэх үед нэгэнт татвар нэмэх бол зөвхөн орлого бүрдүүлэх биш, агаарын бохирдол бууруулах талаас нь харж, автомашины үйлдвэрлэсэн оныг харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн саналыг НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун хэлсэн байна.