Крис Жюн 2017 онд охинтой болоод хэдхэн сар өнгөрмөрц шүлсийг нь хуруу шилэнд хийж компанийнхаа Хонконг дахь генетик тестийн лабораторид авчирлаа.
Тэрбээр охиныхоо ирээдүйг утга учиртай болгохын тулд ДНХ-ийн судалгаа ашиглах лут зорилго өвөрлөжээ. Охиноо чадварлаг мэргэжилтэн, эмч болох байх хэмээн тэрбээр таамагласан юм. Гэтэл Gene Discovery компанийн анализ шинжилгээ Жюны бодлыг өөрчлөв. Охин нь санах тогтоох ой сул, хөгжим, математик, спортын чадвар илүүг судалгааны дүн харууллаа.
АНУ-ын генийн сорилын зах зээл өдгөө 300 сая ам.доллараар хэмжигдэж байгаатай харьцуулахад Хятадынх бага хэвээр.
Жюн охиноо арай том болмогц дээрх гурван чадварыг нь төгөлдөржүүлэхэд анхаарч, ой тогтоолт шаарддаг ажил мэргэлжлээс хол байлгахаар шийдлээ. “Уг нь охиноо эмч юм уу хуульч болгох санаатай байлаа. Охины маань ой сул болохыг шинжилгээний дүн харуулмагц их юм уншиж тогтоодог ажилд тохирохгүйг нь ойлгосон” хэмээн Gene Discovery-г харьяалдаг үндсэн компани болох Good Union Corp-ын гүйцэтгэх захирал Жюн дурсав.
Gene Discovery компани Хон конгийн Цим Ша Цуй худалдааны дүүргийн Prada цүнх, Dior бугуйн цаг зардаг дэлгүүрүүдийн хажууд орших олон нүхэн тасалгаанд ДНХ-ийн сорилын бизнесийг цэцэглүүлж байна. Үйлчлүүлэгчдийн талаас илүү нь үр хүүхдийнхээ ирээдүйг одоо гоор зохицуулалтгүй шахам байгаа шинэ салбараар тодорхойлуулж ер бусын нэгэн болгох хүсэлтэй эх газрын Хятадын иргэд. Энэхүү бизнес нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бүхнээ зориулдаг эцэг эх генетикийн шинжлэх ухааны араас хошуурч буй дэлхийн нийтийн чиг хандлагын нэгэн жишээ юм.
Хүүхдийн ой тогтоолт, стресс тэсвэрлэх чадвараас эхлээд удирдагч болох авьяасыг хүртэл ДНХ-ээр тодорхойлох тухай компаниудын тайлбар заримдаа шинжлэх ухаан гэхээсээ зурхайтай төстэйг шүүмжилдэг.
Өнгөрсөн 2018 онд 41 сая ам.доллараар хэмжигдэж байсан ДНХ-ийн сорилын үйлчилгээ 2025 он гэхэд гурав дахин өсөж 135 сая ам.доллар болох төлөвтэйг Делаверт төвтэй Global Market Insights Inc тооцоолжээ. Энэхүү зах зээл ердөө 2022 он гэхэд бүр 405 сая ам.доллар болох өөр тооцоог Бээжинд төвтэй EO Intelligence консалтингийн компани мөн гаргав. БНХАУ-д генийн сорил хийлгэсэн хүн өнгөрсөн онд 1.5 сая байсан бол 2022 онд 60 сая болно хэмээн тус компани үзэж байна. АНУ-ын генийн сорилын зах зээл өдгөө 300 сая ам.доллараар хэмжигдэж байгаатай харьцуулахад Хятадынх бага хэвээр. Гэхдээ тус улсад борлуулалт 2025 он хүртэл жилдээ 17 хувиар өсөх төлөвтэй тул жилийн өсөлт 15 хувьтай АНУ-ыг гүйцэж түрүүлнэ хэмээн Global Market Insights тооцоолов.
Gene Discovery нь ДНХ хэмээх болор бөмбөлгөөр заяа төөрөг мэргэлэгч орчин цагийн олон компанийн ердөө нэг нь. Хятадын онлайн худалдааны JD.com платформ болон интернэтээс хятад хэлээр хайж үзэхэд бяцхан үрсийн хэтийн авьяасыг генээр нь тодорхойлдог олон арван компани гарч ирдэг. Хүүхдийн ой тогтоолт, стресс тэсвэрлэх чадвараас эхлээд удирдагч болох авьяасыг хүртэл ДНХ-ээр тодорхойлох тухай компаниудын тайлбар заримдаа шинжлэх ухаан гэхээсээ зурхайтай төстэйг шүүмжилдэг.