gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мон-Ураны Наранхүү мөнгө үрж сурч байна

2008-04-22
0
Twitter logo
0
Twitter logo
2008-04-22

Сав л хийвэл томчуудын хэлдгээр "хүүхдийн" асуудал буюу хормой хотны явдалд орооцолдон цэцэг дамжин нисэх эрвээхий мэт байсан Наранхүү ноёнтон ойрноос томоожиж эхлээд байгаа бололтой. Нүд унагасан бүсгүйдээ сагс дүүрэн цэцэг, машины түлхүүртэй гардуулан бэлтэй хүн шиг загнавч маргааш нь бэлгээ буцааж жудаггүй эрийн царай гаргадаг хаврын тэнгэр шиг хуйсагануур зантай түүнийг "Дүнжингарав" худалдааны төвийн нууц ноёнтон гэдгийг хүмүүс хэдийн мэддэг болоод байгаа. Бас ямархан маапаан байдгийг ч учир мэдэх хүмүүс хэлэлцдэг. Өглөө үдэшгүй Дүнжингарав, Дүнжингарав гэх рекламнаас залхсан хүмүүс Наранхүүг мөнгөө үрж сурч байгаад баярлавч томчуудын тоглоомоор тоглож байж ойчих вий хэмээн бас санаа зовж сууна.  

Надаас бусад нь мангуу
Сонгуулийн сургаар өөрийн карьерээ өсгөх гэсэн санаатай санаандгүй олон янзын ший үзэгдлүүд УИХ-ын чуулганы танхимаас өрнөж эхэлсэн. Хэлгүй нь хэл орж, хөлтэй нь хөдөлгөөн орсон болоод ч тэр үү ойрын өдрүүдэд төрийн ордон яг л арван жилийн сургууль шиг санагдаж байсныг нуух юун. Хууль гацсан их өргөөний эзэд болсон алдарт 76 маань олон ч удаа тэнэг мангараараа дуудуулж байсан ч түүнийг тоож байсан нь тун ховор. Гэтэл гэнэт тэдний дунд цорын ганц ухаантан цойлон гарч ирсэн Т.Очирхүү гишүүн гэнэ. "Хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй шал хэрэггүй хууль баталж хайран цагаа үрж байхаар хурдхан шиг ашигт малтмалын хуулиа баталчихаад сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нь дээр. Тэртээ тэргүй сонгогдсон хойно өчнөөн цаг хугацааг хийх юмгүй гиеүрч өнгөрөөдөг шүү дээ. Тийм болохоор 75 мангуу гэж цоллуулаад сууж байхын оронд гүйж явсан нь дээр биз" хэмээн их л ухаантай царай гарган хэлэхийг сонссон гишүүд "Уг нь энд 76 хүн байгаа юмсан. Гэтэл 75 мангуу гэж байгааг бодвол чи ганцаараа ухаантай нь юм шиг байна" гэлцэн тоглоом тохуу хийцгээж түүнийг эвгүй байдалд оруулжээ. Түрүүлж дууугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг энэ байх даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан