Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ тус дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагын хашаанд 15 тонн орчим түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлжээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст түүхий нүүрсийг шилжүүлэн өгчээ.
Шалгалтаар хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлана.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргасан. Захирамжид Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор ирэх оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл хяналт шалгалт зохион байгуулахаар тусгажээ.