Амны хөндийн хорт хавдар Энэтхэг, Хонконг, Сингапур, Вьетнам зэрэг улсад элбэг тохиолддог аж. Учир нь эдгээр улсуудад зажилдаг тамхи өргөн хэрэглэдэг учраас тэр.
1990 оны үед манай улсад залигуурын өмөн нийт өмөнгийн зургаан хувийг эзэлдэг байжээ. Энэ нь архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хоол, ундны зохисгүй хэрэглээ, тохиолдлын шархнаас үүсдэг юм байна. Жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа хэл, уруул, тагнай, завьж, залгуурын эрхтэнийг холбосон хучуур эдээс үүсдэг амны хөндийн хорт хавдар нь эрүүл гадаргуй дээр үүсдэггүй. Ихэвчлэн хавдрын урьдал өвчний суурин дээр үүсдэг аж.
Харин хорт хавдарт шилжих хүртэл хугацаа нь 10-15 жил байдаг гэж мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Тэгэхдээ бүх хавдар өөрийн урьдал өвчтэй байдаг ч бүгд хорт хавдарт шилждэг гэж ойлгож болохгүй. Ер нь, амны хөндийн өвчний оношийг эрт тогтоогоод эмчилж чадвал хорт хавдраар өвчлөхгүй байж болно.
Амны хөндий тэр дундаа уруул, хэл, тагнай, хамар нармайн хорт хавдар нь хамгийн хүнд аж. Харин цаг агаар, хоол хүнс, хэрэглээнээс хамаарч манай улсад түгээмэл байдаг нь элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, уушигны хорт хавдартай харьцуулахтай бага боловч өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тухайлбал, 1993 оны үед жилдээ 50-60 орчим хортой хавдар шинээр илрүүлдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ тоо хоёр дахин нэмэгдэж, жилдээ 110-130 хорт хавдартай хүнийг шинээр оношлож байгаа гэх. Өвчлөлтийн наслалт ихэвчлэн 50-аас дээш. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хавдрын урьдал өвчтэй хүмүүсийн 70 орчим хувь нь 40-өөс дээш насныхан байгаа аж. Гэхдээ залуу хүн амны хөндийн хорт хавдраар өвчлөдөггүй гэсэн үг биш л дээ. Сүүлийн үед энэ өвчин залуучуудын дунд мэр сэр ажиглагдаж байгаа.
Амны хөндийн хорт хавдар үүсгэдэг цөөхөн хэдэн шалтгаан бий. Тэрний нэг нь тамхи татах. Хорт хавдраар өвчлөөд ирж байгаа хүмүүс 20-30, түүнээс дээш жил тамхи татсан байдаг. Дээр нь тэдний өдөрт татаж байгаа тамхины хэмжээ ч нөлөөлнө. Тамхи татсанаар амны хөндийн салстад өөрчлөлт орж хавдрын эх суурийг тавьдаг. Дээр нь архитай хавсарч хэрэглэвэл эрсдэл нь хэд дахин нэмэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Мөн архи хэтрүүлэн хэрэглэвэл дархлаа суларч өвчлөх эрсдэл нэмэгдэх, А амин дэмийн дутлаас болдог гэж үздэг. А амин дэм нь амны хөндийн салстын эд эсийг нөхөн сэргээж, төлжүүлж байх үүрэгтэй. Гэтэл энэ нь дутагдсанаас хавдар үүсэх талтай. Бас нэг анхаарууштай зүйл нь амны хөндийн ариун цэвэр. Тиймээс амны ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Мөн тохироогүй хиймэл шүднээс ч болдог.
Харин энэ өвчиний анхны шинж тэмдэг аман дотор улаан, цагаан, бараан өнгийн толбо үүсч илэрдэг. Мөн үүр, хүзүүнд хавдар маягийн хатуу товгор зүйл үүсээд хоёр долоо хоногийн дотор эдгэхгүй байх, аманд цус амтагдаж, байнга цус гоожино. Тэгэхдээ амны хөндийн хорт хавдар бусад эрхтэгдээ нөлөөлөх аюултай. Тухайлбал, доод уруулын хавдар гэхэд л арьс, эсвэл эрүүний яс руугаа тархдаг. Хэлний хавдар бол ам залигуур, амны хөндийн ёроол руу тархна. Ойр орчмынхоо эд эрхтэнд тархахаас гадна тунгалгийн булчирхайгаар дамжин уушиг, элэг, тархинд үсэрхийлж нөлөөлдөг байна. Тэгэхдээ энэ өвчин эмчилгээ авдаггүй биш авдаг. Хэдий чинээ эрт оношлуулна төдий чинээ эмчилгээ авах нь. Харин хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийхээс өөр аргагүй аж.
Б.Ялгуун