АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх нээлтийн ажиллагаа болж байна.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах Монгол Япон сургалтын эмнэлгийг анх 2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн уг эмнэлгийн барилгын ажил дуусч өнгөрсөн гуравдугаар сард Улсын комисс шалгаж, зургадугаар сарын 17-нд тууз хайчлан нээлтээ хийсэн.
Гэсэн ч өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилж эхлээгүй байсан юм.
Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдаж буй уг сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулна.
Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока "Өнгөрсөн зургадугаар сард албан ёсны нээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийн хамт нээсэн. Энэ өдрөөс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Өнөөдөр амбулаторын нээлтийг хийж иргэдээ хүлээн авах боломжтой болж байгаад баяртай байна. Арван жилийн өмнө энэ эмнэлгийг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Маш олон хүний хүч, хөдөлмөрөөр энэ эмнэлгийг барьж, ашиглалтад оруулж байна. Тус эмнэлэг орчин үеийн техник технологиор тоноглогдсон, Японы менежментээр ажиллана. Монголын анхны сургалтын эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсч байна" гэлээ.
Менежментийн багийг 2017 онд байгуулсан бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг Япон улсад туршлага судлуулах, Япон талын мэргэжилтнүүд Монголд ирж сургалт явуулах гээд маш олон удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.