Тогтвортой хөгжлийн зорилгуудыг цувралаар танилцуулж байна
“Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
ЗОРИЛГО 3. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ
Бүх түвшинд эрүүл амьдралыг хангаж, сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих
Зорилт 3.1 2030 он гэхэд 100,000 амьд төрөлт тутамд эхийн эндэгдлийн түвшнийг 70-аас доош болгон бууруулах
Зорилт 3.2 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг арилгах
Зорилт 3.3 2030 он гэхэд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалтыг дарах, элэгний үрэвсэл, усаар дамжин халдварладаг өвчин, бусад халдварт өвчинтэй тэмцэх
Зорилт 3.4 2030 он гэхэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар халдварт өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг гуравны нэгээр бууруулах
Зорилт 3.5 Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, түүний дотор хар тамхи хэтрүүлэх хэрэглэх, архийг эрүүл мэндэд хортойгоор хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг сайжруулах
Зорилт 3.6 2020 он гэхэд замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог хоёр дахин бууруулах
Манай улс хүн бүрд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй, үр дүнтэй, боломжийн үнэтэй эм, вакциныг хүртээмжтэй хүргэх зорилт тавьсан.
Зорилт 3.7 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлт, мэдээлэл, мэдлэг өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг үндэсний бодлого, хөтөлбөр тусгах зорилгоор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрд хүргэх
Зорилт 3.8 Хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ, түүний дотор санхүүгийн эрсдэлийн хамгаалалт, нэн шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй, үр дүнтэй, чанартай, боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакциныг хүртээмжтэй хүргэх
Зорилт 3.9 2030 он гэхэд аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж үхсэн, өвдсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулах
Зорилт 3.a Боломжтой гэж үзвэл Тамхины хяналтын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийг сайжруулах
Зорилт 3.b Хөгжиж буй орнуудад эхлээд нөлөөлдөг халдварт болон халдварт бус өвчний эм, вакцины судалгаа хөгжлийн ажлыг дэмжиж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах уян хатан байдлын тухайд Худалдаанд холбогдолтой оюуны өмчийн асуудлын хэлэлцээр, нийтийн эрүүл мэндийн тухай Дохагийн тунхаглалын дагуу боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакцины хангамжийг сайжруулах, хүн бүрийг эм авч хэрэглэх боломжоор хангах
Зорилт 3.c Хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орон, жижиг арлын хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг ажилд авах, хөгжүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах явдлыг сайжруулах
Зорилт 3.d Урьдчилан сэрэмжлүүлэх, эрсдлийг бууруулах, эрсдлийг бууруулах, олон улсын болон үндэсний эрүүл мэндийн эрсдлийг удирдах зорилгоор, бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй улс орнуудын чадавхыг бэхжүүлэх
2020 оны байдлаар 10 мянган хүнд ногдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 15.1 байгаа бол 100 мянган амьд төрөлтөд ногдох эндсэн эхийн тоо 30.2 байна.
Мөн өнгөрсөн оны байдлаар 1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны эндсэн хүүхдийн тоо 14 байгаа бол эндсэн нярайн тоо 7.8 байна.
10 мянган хүнд ногдох зүрх судасны өвчнөөр нас барсан хүний тоо 2020 онд 16.2 байсан бол хорт хавдраар нас барсан хүний тоо 13.2 байна.
Эрүүл байна гэдэг таны бие ямар ч зовуургүй байхыг хэлэхгүй. Хүний биеийн эрүүл мэнд идэж буй хоол, сэтгэл санааны байдалтай салшгүй холбоотой. Эрүүл байх нь эрхэм үнэт зүйл гэдгийг ухаарч, урьдчилан сэргийлэх үзлэг болон зөв амьдралын хэв маягийн дадлыг өөртөө хэвшүүлээрэй.
Мөн эргэн тойрондоо анхаарал хандуулж, санаа тавих нь ч дээрх зорилгын хүрээнд бидний хувь нэмрээ оруулж болох нэг хэлбэр юм.