Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газар нь Монгол улсын чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн тав дахь сум болж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
2019 оноос Монгол улсын хууль, тогтоомж бодлого шийдвэрийг сумын иргэд олон нийтэд шуурхай хүртээмжтэй байдлаар хүргэх тэдний хүсэлт шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг шуурхай үзүүлж сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор ISO 9001: 2016 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн аж.
Өнгөрсөн хугацаанд баримтжуулсан мэдээлэлд хяналт тавих, дотоод аудитын журам иргэд үйлчлүүлэгчдийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах, сэтгэл ханамжийг тодорхойлох, удирдлагын дүн шинжилгээний журам, үл тохирлыг хянан шийдвэрлэх залруулах, мэдээллийн нууцыг хадгалах зэрэг тогтолцооны зургаан журам, ЗДТГ-ын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах долоон журмыг батлан үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Сумын засаг даргын тамгын газрын орчны гадаад дотоод асуудалд эрсдэл ба боломжийг тодорхойлохдоо давуу ба сул тал боломж эрсдэлийг харьцуулан жиших SWOT шинжилгээний аргаар тодорхойлсон. Нөхцөл байдлыг тодорхойлж эрсдэлээс сэргийлэх таван чиглэл бүхий 18 арга хэмжээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн.
Энэ бүхнийг үндэслэн Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн 11 дүгээр сарын ээлжит хурлаар менежментийн тогтолцоонд явуулсан аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцэж чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001:2016 стандартын дагуу хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг гурван жилээр олгохоор шийдвэрлэж гэрчилгээг Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, ЗДТГ-ын дарга Д.Чагнаадорж нар МУЗГ-ын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын дарга В.Ганзориг гардууллаа.
Цаашид Монгол Улсын төрийн үйлчилгээ олон улсын түвшинд хүрэх зорилттой. Энэ хүрээнд төрийн байгууллагууд тэр дундаа сумын ЗДТГ-уудад олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгаад талархалтай байна гэж Стандарт хэмжил зүйн газрынхан онцолж байлаа.